Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Шагналын хур буулаа

Шагналын хур буулаа

2016-12-28 20:15:43

Шагналын хур буулаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор Мал эмнэлгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Ч.Тунгалаг, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн ахмад багш Л.Бадамханд, ахмад багш Х.Отгонбилэг, Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Л.Нямбат,

"Алтан гадас одон"-оор Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Л.Шарав, Н.Нямаа, Д.Лхагвадорж, Номын санч Ж.Батцэцэг,

"Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Суурь боловсролын төвийн багш Ч.Баярчимэг, Инженер, технологийн сургуулийн мастер багш С.Алтанцэнгэл, Агроэкологийн сургуулийн тэнхимийн туслах ажилтан Ч.Намжил

"Хөдөлмөрийн яамны тэргүүний ажилтан" цол, тэмдэгээр ХААИС-ийн Захиралын туслах А.Энхзаяа нар тус тус шагнагдлаа.

Хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн төрийн дээд одон, медалиар шагнуулсан эрдэмтэн, багш, судлаачдад сургуулийн удирдлага хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүний хамт өргөн барьж, сайн сайхан бүхнийг хүслээ.   

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn