Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Оюутнууд Японы Ямагатагийн их сургуулийн өвлийн сургалтанд амжилттай оролцлоо

Оюутнууд Японы Ямагатагийн их сургуулийн өвлийн сургалтанд амжилттай оролцлоо

2017-01-23 11:29:17

Оюутнууд Японы Ямагатагийн их сургуулийн өвлийн сургалтанд  амжилттай оролцлоо

  ХААИС болон Японы Ямагатагийн их сургуулийн  хамтын ажиллагааны хүрээнд  зохион байгуулагдаж байгаа хоёр дахь удаагийн “ WINTER SCHOOL-2017 өвлийн сургалтанд манай  сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо.  

Оюутан солилцооны энэхүү хөтөлбөрийг Sакура сангаас санхүүжүүлсэн бөгөөд Ямагата их сургуулийн Хөдөө аж ахуйн сургуулийн  ойн судалгааны төвийн  профессор Ларру Лофензийн санаачилгаар  Япон улсад 2017 оны 1 сарын 6-14 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.

Тус сургалтанд Японы Ямагата их сургуулийн 12, БНХАУ-ын Зүүнхойд  ойн их сургуулийн 10, ХБНГУ-ын Ханноверийн их сургуулийн 11, ХААИС- ийн  5 оюутан   тус тус оролцлоо.  Агроэкологийн  сургуулийн оюутан Т. Нацаг,  Мал аж ахуй биотехнологийн сургуулийн оюутан М.Адьяасүрэн,  Б. Анударь, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Б.Эрдэнэтуяа  болон Ж. Амарсайхан нар  сонгогдон оролцсон болно.

Өвлийн сургалтын гол зорилго нь Япон улсын зүүн хойд бүсийн  хүйтэн, их цастай бүс нутгийн хөдөө аж ахуй болон ойн менежмент, ХАА-н салбарт хэрэглэгддэг тоног төхөөрөмж арга зүйн талаар мэдлэг олгох, Ивате, Ямагата Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцах, цунамид өртсөн Миямаги ойн бүсийн нөхөн сэргээлт ба эргийн ой модны үүрэг түүнчлэн цасны физик, химийн судалгааны ач холбогдол зэрэг олон чиглэлээр судалгаа хийдэг суурин  төвүүд их сургуулиудыг хамарсан өргөн цар хүрээтэй байлаа. 

Түүнчлэн  энэхүү олон улсын богино хугацааны сургалтын хүрээнд залуу судлаачид, оюутнууд   хөдөө аж ахуй болон эдийн засгийн хамаарал, бусад орны соёл иргэншилтэй танилцах улмаар өөрийн орны бус дэлхийн хэмжээнд хөндөгдөж байгаа хүрээлэн буй орчны талаар санал бодлоо хуваалцах зэрэг   олон сэдвээр илтгэл хэлэлцүүлж харилцан суралцлаа.

Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн багш М. Хишигжаргал  (Ph.D) болон Д. Дэлгэржаргал (Ph.D), Мал аж ахуй  биотехнологийн сургуулийн багш В. Энхчимэг (Ph.D) нар энэхүү  өвлийн сургалтын  үйл ажиллагааг 2 дахь жилдээ зохион байгуулж  байна.   Ямагатагийн их сургууль болон ХААИС -ийн хамтын ажиллагааны хүрээнд цаашдаа энэхүү солилцооны богино хугацааны хөтөлбөр уламжлагдан зохион байгуулагдах болно. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn