Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Мал эмнэлгийн сургуулийн оюутан, судлаачдад зориулсан гарын авлага нэгээр нэмэгдлээ

Мал эмнэлгийн сургуулийн оюутан, судлаачдад зориулсан гарын авлага нэгээр нэмэгдлээ

2017-01-30 10:03:06

Мал эмнэлгийн сургуулийн оюутан, судлаачдад зориулсан гарын авлага нэгээр нэмэгдлээ  

“Адууны эмгэг анатомын задлан шинжилгээ” нэртэй шинэ гарын авлагыг Мал эмнэлгийн сургуулийн Номын санд хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа 2017 оны 1-р сарын 24нд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд JICA-SATREPS-ийн төслийн Японы талын удирдагч профессор Inoue тэргүүтэй профессор, багш нар болон төслийн Монголын талын удирдагч, бусад судлаач, ажилтнууд, JICA байгууллагын төлөөлөгч, МЭС-ийн удирдлага, эрдэмтэн багш, оюутнууд оролцов.

Уг гарын авлага нь Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон Эрүүл мэндийн судалгаа хөгжлийн агентлаг (AMED) байгууллагын дэмжлэгтэйгээр 2014-2019 онд  Мал эмнэлгийн хүрээлэн дээр хэрэгжиж буй “Монгол оронд тохиолддог малын эгэл биетнээр үүсгэгддэг өвчнүүдийн тархалтын судалгаа болон оношлогооны оновчтой арга боловсруулах нь” сэдэвт SATREPS-ийн төслийн хүрээнд бэлтгэгдэн, Эмгэг судлалын лабораторийн судлаачид монгол хэлэнд хөрвүүлэн хэвлүүлж  нийтийн хүртээл болгосон юм.

Төслийн судалгааны багийнхан мал эмнэлгийн сургуулийн эрдэмтэн багш, оюутан судлаачдад ажлын амжилт хүсч нийт 300 ширхэг номыг тус сургуулийн номын санд хүлээлгэн өглөө.  

Энэхүү гарын авлагад бичигдсэн арга зүйн дагуу тусгай тоног төхөөрөмж шаардахгүйгээр адуунд хэрхэн задлан шинжилгээ хийж болох хялбар аргуудыг тусгасан бөгөөд задлан шинжилгээний үндсэн дарааллыг зааж өгсөн учраас нөхцөл байдлаас шалтгаалан өөрчилж болохоороо онцлогтой юм.  

Мэдээ бэлтгэсэн      А.Алтанчимэг

Фото зургийг  Hayakawa S


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn