Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн Ёс зүйн хорооны гишүүд хуралдав

ХААИС-ийн Ёс зүйн хорооны гишүүд хуралдав

2017-02-01 12:29:59

ХААИС-ийн Ёс зүйн хорооны гишүүд хуралдав

ХААИС-ийн Ёс зүйн хорооны гишүүд өнөөдөр /2017.02.01/ хуралдаж, “ХААИС-ийн ажиллагсадын ёс зүйн дүрэм”-ийг багш, ажиллагсадад таниулах, гарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. Мөн “Ёс зүйн хорооны ажиллах журам”-ын талаар өөрсдийн саналыг хэлж зарим нэг өөрчлөлт оруулахаар болов.

ХААИС-ийн удирдах ажилтан, багш, ажилтан, ажиллагсадын ёс зүйн дүрмийн зорилго нь ажиллагсадын ажил үүргээ гүйцэтгэх үед баримтлан дагаж мөрдөх ёс зүйн зарчим, хэм хэмжээг тодорхойлж түүнийг дагаж мөрдөх, хэвших үед үүсэх ёс зүйтэй холбоотой харилцааг зохицуулахад оршиж буй юм.

Тус дүрмийг ХААИС-ийн Захиралын зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн А/205 тоот тушаалаар баталсан байна.  

Ёс зүйн хорооны гишүүдийн нарийн бичигээр ХААИС-ийн мэргэжилтэн Х.Цэнгэлтуяа гишүүдээр Хүний нөөцийн мэргэжилтэн М.Шижирболд, Мал эмнэлгийн сургуулийн багш Г.Гэрэлцэцэг, МААБТС-ийн багш Ч.Ууганбаяр, ИТС-ийн багш Б.Эрдэнэтуяа, Агроэкологийн сургуулийн багш Т.Балжинням, ЭЗБС-ийн багш М.Эрдэнэтуяа нарыг тус тус сонгожээ.

“ХААИС-ийн ажиллагсадын ёс зүйн дүрэм”-ийг доорхи линкээс уншина уу.    

 userfiles/2015-205А ёс зүйн дүрэм.pdf


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn