Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн Удирдах зөвлөл 2016 оны тайланг хэлэлцэн, ирэх жилийн төсвийг батлав

ХААИС-ийн Удирдах зөвлөл 2016 оны тайланг хэлэлцэн, ирэх жилийн төсвийг батлав

2017-02-09 10:15:17

ХААИС-ийн Удирдах зөвлөл 2016 оны тайланг хэлэлцэн, ирэх жилийн төсвийг батлав

ХААИС-ийн Удирдах зөвлөл нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 6-ны өдөр тус тус хуралдлаа. Анхны хуралдаанаар ХААИС-ийн 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн гишүүдийн 100 хувийн саналаар эерэг үнэлэлт өгөв. Дараагийн хуралдаанаар 2017 оны төсвийг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжин баталлаа.   Хурлын дараа Удирдах Зөвлөлийн гишүүд ХААИС-ийн ЭЗБС-ийн  2016-2017 оны хичээлийн жилийн төгсөлтийн баярт зочилж, төгсөгчдад баяр хүргэн, диплом энгэрийн тэмдэг гардуулан өглөө. Тус сургуулийн нягтлан бодох бүртгэл, менежментийн мэргэжлээр 2.5, 4.5 жилийн эчнээ ангийг нийт 150  оюутан төгсч буй юм. Эдийн засаг, бизнесийн сургууль өнгөрсөн хичээлийн жилд АНУ-д төвтэй ACCREDITATION COUNCIL FOR BUSINRSS SCHOOLS AND PROGRAMS олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагаар бакалаврын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн бөгөөд төгсөгч оюутнууд онцлох албан ёсны тэмдэг бүхий бакалаврын диплом гардан авлаа. Энэ нь тус сургуулийн сургалт, хөтөлбөр олон улсын нийтлэг жишигт нийцсэнийг харуулах ба  бакалаврын диплом олон улсад хүлээн зөвшөөрснийг илтгэж буй юм.

Мөн сурлага, урлаг, спортоор бусдыгаа манлайлан суралцсан оюутнуудыг "Шилдэг төгсөгч оюутан"-аар тодруулж өргөмжлөл, цом гардуулав. Шилдэг төгсөгч, Манлайлагч оюутан "Домог" хамтлагийн ахлагч, Алтангадас одонт Б.Бат-Орших төгсөгчидөө төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.  

Эдийн засаг, бизнесийн сургуульд Бизнесийн эдийн засаг, Бизнесийн менежмент, Нягтлан бодох бүртгэл, Маркетинг, Эдийн засгийн статистик, Эдийн засаг- математик загварчлал, Банк санхүүгийн мэргэжлээр бакалаврын өдрийн ангид 1400 гаруй, Нягтлан бодох бүртгэл, Менежментийн мэргэжлээр эчнээ болон бямба гарагийн ангид 500 гаруй оюутан суралцаж байна.   

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn