Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БНСУ-ын KOREATECH Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав

БНСУ-ын KOREATECH Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав

2017-02-09 18:38:05

БНСУ-ын KOREATECH Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав

ХААИС, БНСУ-ын KOREATECH Их сургуультай 2-р сарын 07-нд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус арга хэмжээнд Захиргааны албаны дарга Ц. Сүхтулга, ИТС-ийн захирал Г.Энхбаяр, KOREATECH Их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал Oh Yong-Taek, БНСУ-ын World Edupia Pathway LLC ерөнхий захирал Byeongkyu Choi, МААБС-ийн багш И. Баярбат, Гадаад харилцааны мэргэжилтэн А.Алтанзул нар оролцов. Ноён Oh Yong-Taek энэ үеэр сургуулийнхаа тухай товч танилцуулсан юм. Тус сургууль 1992 онд байгуулагдсан. БНСУ-ын Хөдөлмөрийн яаманд харъяалагддаг. Суралцагсдын 70-80% нь тэтгэлэгт хамрагдах боломжтой. Нийт 7000 орчим оюутантайгаас 5000 бакалаврын, 2000 ахисан түвшиний оюутантай. Электроник инженер, Компьютер, Материал судлал, Механик тоног төхөөрөмж зэрэг 7 үндсэн чиглэлд сургалт явуулдаг. 1997 оноос Ахисан түвшний сургалт эхэлсэн бөгөөд Ерөнхий Ахисан түвшин, Үйлдвэрлэлийн болон Хүний нөөцийн хөгжил чиглэлээр сургалт явуулдаг.   Хүний нөөцийн хөгжлийн магистрын анги нь улсаас шууд тэтгэлэг авдаг. Нарны энергийг ашиглан газрын гүнээс ус татах төсөл дээр ажиллаж байна. Хэдийгээр төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн ч үргэлжлүүлэн үйл ажиллагааг нь авч явах боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. KOREATECH нь инженерийн чиглэлийг 300  сургуулиас ТОП-аравт, төгсөгчдийн ажилд орох үнэлгээгээр нэгдүгээрт ордог гэв.

Захиргааны албаны дарга Ц. Сүхтулга сургуулиа товч танилцуулаад KOREATECH их сургууль нь инженер технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг тул ИТС-ийн захирал профессор Г.Энхбаяр уулзалтад оролцож байна. Гадаадын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан ХАА-н жижиг оврын тоног төхөөрөмжийг ашиглах, урт хугацаанд авч явах, техник, технологийн шийдлийг нутагшуулах мэргэжилтэн бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх шаардлага бий гэв.

ИТС-ийн захирал Г.Энхбаяр, Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. ИТС нь 2300 орчим оюутантай. Бакалаврын 9, магистрын 5, докторын 3 чиглэлээр сургалт явуулж байгаагаас бакалаврын 5 чиглэл нь /Элекроник инженер, Компьютер, Материал судлал, Механик инженер, Хүнсний үйлдвэрлэлийн инженер/  танай сургалтын чиглэлтэй таарч байна. Танаас хэдэн зүйл тодруулж асууя. Нэгдүгээрт, Докторт ямар чиглэлээр суралцах боломж байна вэ? Хоёрдугаарт, Суралцах оюутанд хэлний ямар шалгуур тавьдаг вэ?

Ноён Oh Yong-Taek: Англи хэлээр бүх чиглэлд суралцаж болно. Манайх 200 орчим профессор багштай. Суралцахыг хүсвэл “суралцах төлөвлөгөө”-гөө явуулж, удирдагч багш олох боломжтой. Хоёрдугаар сарын 10 буюу энэ 5 дахь өдөр оюутнуудтай уулзаж, KOREATECH их сургуулийн талаар танилцуулах уулзалт хийх тул оюутнуудаа идэвхитэй оролцуулах боломжтой гэлээ.

Хэлний шалгуурын хувьд Солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй байх нь тустай. Гэхдээ гол нь удирдагч багшийн багт ороод суралцахдаа багаар ажиллах чадвартай, англи хэлний мэдлэг сайн байх хэрэгтэй. Англи хэл сайтай байх нь тэтгэлэг авахад тустай гэв.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn