Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн ИТС-д 1.7 тэрбум төгрөгийн судалгаа, сургалтын лабораторийн тоног төхөөрөмж суурилуулагдлаа

ХААИС-ийн ИТС-д 1.7 тэрбум төгрөгийн судалгаа, сургалтын лабораторийн тоног төхөөрөмж суурилуулагдлаа

2017-02-09 19:51:31

ХААИС-ийн ИТС-д 1.7 тэрбум төгрөгийн сургалт,судалгааны лабораторийн  тоног төхөөрөмж суурилуулагдлаа

БСШУЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ХААИС-ийн Инженер технологийн  сургуульдсургалт,судалгааныдолоон чиглэлийн лабораторийн 21 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 
 
Тухайлбал, шингэн болон металль үйлдвэрлэх процессийн бүрэн автоматжуулсан тоног төхөөрөмж бүхий Биомехатроникийн лаборатори, материалын микро болон макро бүтэц, хатуулгыг тодорхойлох Металын механик шинжийн лаборатори, тосны тослог чанар, үрэлт элэгдлийг тодорхойлох Трибиологийн лаборатори, бүх төрлийн материал, мал, амьтны болон байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний  химийн найрлагыг 70 төрлөөр тодорхойлох ICP лаборатори, орчин үеийн дотоод шаталтын хөдөлгүүрийн /CRD/төлөв бүх үзүүлэлтийг тодорхойлохсууринтөхөөрөмжийг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд хүлээн авч, танилцлаа.

 

 Тус сургууль байгуулагдсан 57 дахь жилийн түүхэнд гарсан анхны гэж хэлж болох иж бурэн лабораторийн шинэчлэл болсоныг ахмад багш нар бахархан ярьж байлаа. 

  


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn