Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС Нийслэлийн ХХАА-н Газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

ХААИС Нийслэлийн ХХАА-н Газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2017-02-22 14:51:50

ХААИС Нийслэлийн ХХАА-н Газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газрын дарга Д.Баянбат нар Нийслэлийн Хангарьд ордны ёслолын танхимд өнөөдөр /2017.02.22/ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гэрээнд Нийслэлийн хүнсний аюулгүй байдал, хангамж, ложистикийн асуудлыг хэрхэн шийдэх, нийслэл хот орчмын мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг фермер, аж ахуй нэгж, хувь хүмүүст сургалт зохион байгуулах, ХАА-н чиглэлээр бодлогын баримт бичиг хамтран боловсруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ОУ-ын байгууллагатай хамтран ажиллахаар тусгажээ.  

Энэ үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хэлсэн үгэндээ, гэрээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийллээ.

Мөн энэ үеэр Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллага “Global communities” Олон улсын байгууллагатай хамын ажиллагааны гэрээ үзэглэсэн юм. Тус байгууллага нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, хот болон захын хороололд оршин сууж буй бага, дунд орлоготой өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх, бизнесийн болон мэргэжлийн сургалт явуулах, зээл авахад нь туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn