Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС, Японы Вакум лаборатори компанитай хамтран ажиллана

ХААИС, Японы Вакум лаборатори компанитай хамтран ажиллана

2017-03-07 19:35:38

ХААИС, Японы Вакум лаборатори компанитай хамтран ажиллана

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ын санхүүжилтээр ХААИС, Япон улсын “Вакум лаборатори” компанитай вакум бордооны чиглэлээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр /2017.03.07/ гарын үсэг зурлаа. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээр үйлдвэрлэлийнхээ үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор химийн бордоо ашиглаж ирсэн нь  хөрсний доройтол үүсэх гол шалтгаан болсон. Өдгөө доройтсон хөрсөө сэргээх нь тулгамдсан асуудал болж байна хэмээн Вакум лаборатори компанийн төлөөлөл уулзалтын үеэр тэмдэглэн хэлж байлаа.

 Вакум бордоо гэдгийг хөрсний үржил шимийг сайжруулах, эрүүлжүүлэхэд тохиромжтой органик бордоо хэмээн ойлгож болно гэв. Судалгаагаа бага, дунд, эрчимжсэн гурван аж ахуй нэгжийг сонгон хэрэгжүүлнэ. Энэ технологи Монгол улсын газар тариаланд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа төслийн багийнхан хэллээ. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn