Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Ямагата их сургуультай хамтран ажиллах гэрээг сунгав

Ямагата их сургуультай хамтран ажиллах гэрээг сунгав

2017-03-10 19:06:13

Ямагата их сургуультай хамтран ажиллах гэрээг сунгав

Японы Ямагата их сургуулийн төлөөлөгчид ХААИС-д зочилж /2017.03.08/ хамтран төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцан хамтын ажиллагааны гэрээг сунгав.

 Хуралд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, Агроэкологийн сургуулийн захирал О.Нямсүрэн, Ургамал хамгааллын хүрээлэнгийн захирал  М.Бямбасүрэн болон Ямагата их сургуулийн профессор Лори Лопез тэргүүтэй төлөөгчид оролцов.

Хурлын эхэнд захирал Т. Хэрүүга Ямагата их сургуультай 2007 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтарсан төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ямагата их сургуулийн профессор хамтран төсөл хэрэгжүүлэх энэхүү саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд үүний тулд ХААИС-ийн цахим хуудаст англи хэлээр харилцах боломтой багш судлаачдын товч намтар болон бүтээлийн жагсаалт байвал багш судлаачидтай харилцахад амар байх болно гэв.

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хамтарсан төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах, энэ чиглэлээр нягт холбоотой ажиллахыг Захиргааны албаны дарга Ц.Сүхтулгад үүрэг болгов.  Түүнчлэн Япон улсаас Монголд улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори ШИМИЗҮ нутаг буцахын өмнө ХААИС-ийн удирдлагыг хүлээн авч уулзаад Монгол улсын хөгжлийн тулгуур нь Хөдөө аж ахуй хэмээгээд ХААИС-ийг дэмжин ажиллахаа илэрхийлсэнийг онцлон хэлэв.

Мөн Сакура сангийн санхүүжилтээр оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг  Ямагата их сургуулийн төлөөлөгчид онцлон БНХАУ өөрсдийн зардлаар 6 оюутан явуулж байсны адил 1-2 оюутан  хувийн зардлаараа явах боломжтой гэлээ.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn