Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Aвстри улсын (BOKU)-ийн профессор Дуглас Годболд Агроэкологийн сургуульд ажиллалаа

Aвстри улсын (BOKU)-ийн профессор Дуглас Годболд Агроэкологийн сургуульд ажиллалаа

2017-03-24 15:12:29

Aвстри улсын (BOKU)-ийн профессор Дуглас Годболд Агроэкологийн сургуульд ажиллалаа

      ХААИС болон Aвстри улсын Байгалийн Нөөц, Амьдралын Ухааны сургууль (BOKU)-ийн хамтын ажиллагааны хүрээнд Агроэкологийн сургуульд Erasmus+  хөтөлбөрөөр BOKU-ийн профессор Дуглас Годболд 2017 оны 03-р сарын 16-23-ныг хүртэлх хугацаанд ажиллаж Экологийн тэнхимийн магистрант, докторант оюутнуудад ”Уур амьсгалын өөрчлөлт ба ойн экологийн асуудлууд”, ”Уулын ойн хөрсний экологи” cэдвүүдээр лекц уншиж, хөрсний экологийн 2 цагийн лабораторийн хичээлийг оров.

    Мөн экологийн тэнхимийн Байгаль орчныг хамгаалах технологийн профессорын багийн онолын семинарт оролцож “Mycorrhizas: hidden ecosystems regulators” сэдвээр илтгэл тавив.

      Профессор Дуглас Годболдын 500-аад өгүүлэл импакт фактор бүхий сэтгүүлд хэвлэгдсэнээс одоогийн байдлаар 8200 удаа ишлэл авагдаад байна. Түүнчлэн тэрээр Soil Ecology and Northern Forests, Effects of acid rain and Forest processes, Forest management and the water cycle зэрэг номуудыг гаргасан ба олон улсын импакт фактор бүхий хэд хэдэн сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

Тус хөтөлбөрийн хүрээнд Агроэкологийн сургуулийн экологийн тэнхимийн ахлах багш, доктор О. Бүрэнжаргал, Т. Байгал-Амар нар 2016 оны 11-р сард BOKU-ийн ойн экологийн тэнхимд очиж Ойн экологийн чиглэлээр магистрант оюутнуудад хичээл заасан юм. Энэ үеэр профессор Дуглас Годболдыг Агроэкологийн сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзан цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.

 

 

 

 

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn