Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Универсиад-2017” IV их наадмаас ХААИС-ийн баг волейболын төрөлд алтан медаль хүртлээ

“Универсиад-2017” IV их наадмаас ХААИС-ийн баг волейболын төрөлд алтан медаль хүртлээ

2017-03-27 19:16:58

“Универсиад-2017” IV их наадмаас ХААИС-ийн баг волейболын төрөлд алтан медаль хүртлээ

Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV их наадмаас ХААИС-ийн баг волейболын төрөлд алтан медаль хүртсэн билээ. Алтан медалийн эзэд болсон оюутан тамирчдыг ХААИС-ийн удирдлага өнөөдөр /2017.03.27/ хүлээн авч, баяр хүргэлээ.

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хэлсэн үгэндээ, “Та нартаа сургуулийнхаа нийт эрдмийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэе. Монголын тэргүүлэх их сургуулиуд, тэр дундаа спортын мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн оюутан залуустай өрсөлдөн амжилт гаргасанд талархаж байна. Энэ баярт мөчийг хуваалцаж суухад хүмүүс надад баяр хүргэсэн. Энэ бол надаар дамжуулан та бүхэнд, ХААИС-ийн хамт олонд баяр хүргэсэн хэрэг юм. Та бүхний цаашдын ирээдүйд амжилт хүсье” гэлээ.

ХААИС-ийн волейболын багийн дасгалжуулагчаар Олон улсын хэмжээний мастер С.Амгаабазар ажилласан юм.

Монголын оюутны спортын "Универсиад-2017" IV их наадмын волейболын тэмцээн 3 сарын 06-12-ний өдрүүдэд ШУТИС-ийн cпорт танхимд болсон билээ. Тэмцээнд16 их, дээд сургуулийн эрэгтэй 16, эмэгтэй 14 баг, нийт 30 багийн 370 гаруй тамирчид өрсөлдсөнөөс ХААИС-ийн эрэгтэй баг тамирчид АЛТАН МЕДАЛЬ хүртэж, хамт олноо баярлууллаа.

Оюутны спортын "Универсиад-2017" IV их наадам спортын 12 төрлөөр 5 дугаар сарын 10-ыг хүртэл үргэлжилнэ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn