Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн Эрдмийн зөвлөл хуралдлаа

ХААИС-ийн Эрдмийн зөвлөл хуралдлаа

2017-03-28 11:24:42

ХААИС-ийн Эрдмийн зөвлөл хуралдлаа

ХААИС-ийн Эрдмийн зөвлөл хуралдаан 2017 оны 3-р сарын 24-ний өдөр  амжилттай зохион байгуулагдлаа. Уг хуралдаанаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд 2015 оны 12 дугаар сараас тус их сургууль дээр хэрэгжсэн тэтгэлэгт судалгааны 9 төслийн үр дүнг хэлэлцэн дэмжиж хүлээн авахаар шийдвэрлэв.

Эдгээр тэтгэлэгт төслийн хүрээнд малын төрөл бүрийн өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх технологи боловсруулах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх технологи, бэлчээрийн зарим ургамлын ургацыг генийн инженерчлэлийн аргаар дээшлүүлэх технологи, хүнсний аюулгүй байдал, ургамал хамгааллын үр нөлөөг дээшлүүлэх зэрэг салбарын хөгжилд чухал асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд чиглэгдсэн сайн үр дүнгүүд гарсныг эрдмийн зөвлөлийн гишүүд тэмдэглэж байв.

Уг тэтгэлэгт судалгааны ажлын гол үр дүнгүүд нь судлаачдын залуу халааг дэмжих, тэдэнд туршилт, судалгааны шинэ арга зүй эзэмшүүлэх, түүнчлэн магистр, докторант, судлаач оюутнуудын судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн нь тэмдэглүүштэй байлаа.

Бүхэлд нь тэмдэглэхэд эдгээр судалгааны ажлууд нь Монгол Улсад судалгаа голлосон их сургуулиудыг хөгжүүлэх замаар дээд боловсролын шинэчлэлийн эрчимжүүлэхэд бодитой үр дүнг өгсөн сайн ажил болсныг илтгэж байв.

Тус төслийн хүрээнд ХААИС-ийн судлаачид дараах судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Үүнд:

1. B.anthracis-ийн эсрэг бием илрүүлэх ELISA цомог боловсруулж боомтой тэмцэх сэргийлэхэд ашиглах нь, төслийн удирдагч: Ж.Энхтуяа доктор (Ph.D), Мал эмнэлгийн хүрээлэн;

2. Доройтсон бэлчээр ба эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэнд микориз ашиглах технологи, төслийн удирдагч: A.Гоомарал, доктор (Ph.D), Мал аж ахуй, биотехнологийн сургууль;

3. Зарим зооноз өвчний үүсгэгчийн молекул-эпидемиологи, оношийн цомгийн үнэлгээ, баталгаажуулалтын судалгаа”, төслийн удирдагч: Ж. Эрдэнэбаатар, доктор (Ph.D), Мал эмнэлгийн хүрээлэн;

4. “Генийн инженерчлэлийн аргаар царгасны өвсний ургацыг нэмэгдүүлэх”, тѳслийн удирдагч: Х. Алтанцэцэг, доктор (PhD), профессор, Мал аж ахуй, биотехнологийн сургууль;

5. Зарим өвчин үүсгэгчийг дамжуулагч далавчит шавж (хөх түрүү, шумуул, мухар ялаа (элсний ялаа), чийгч ялаа)-ийн молекул, эпидемиологийн судалгаа”, төслийн удирдагч: Г. Батцэцэг, доктор (Ph.D), Мал эмнэлгийн хүрээлэн;

6. Монгол орны царцааны тархалтын зүй тогтолын судалгаа”, төслийн удирдагч: Х. Батнаран, доктор (Ph.D), Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн;

7. Мах сүүнд хүнсний халдварт хордлого үүсгэгч зарим нянгийн молекул биологийн болон эрсдэлийн судалгаа”, төслийн удирдагч: Б. Нарангэрэл, доктор (Ph.D), Мал эмнэлгийн хүрээлэн;

8. Цаа бугын бруцеллёзын тандан судалгаа”, төслийн удирдагч: В. Батбаатар, доктор (Ph.D), Мал эмнэлгийн хүрээлэн;

9. "Монголын уламжлалт хурдан морины уяа сойлго, түүний физиологи, биохимийн үндэсийн судалгаа", төслийн удирдагч: П.Ням-Осор, доктор (Ph.D), Мал эмнэлгийн сургууль.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn