Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Хятад хэл-Соёлын өдөрлөг 2017” арга хэмжээ боллоо

“Хятад хэл-Соёлын өдөрлөг 2017” арга хэмжээ боллоо

2017-03-29 16:35:26

“Хятад хэл-Соёлын өдөрлөг 2017” арга хэмжээ боллоо

Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, ХААИС-тай хамтран “Хятад хэл-Соёлын өдөрлөг 2017” арга хэмжээг өнөөдөр /2017.03.28/ Хатан туул театрт зохион байгуулав. ХААИС, Хятад хэлний сайн дурын багш нарын холбоотой хамтран зургаа дахь жилдээ хэлний сургалт явуулж байгаа бөгөөд хэл, соёлын өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

 “Хятад хэл-Соёлын өдөрлөг 2017” арга хэмжэээд Хятад хэлний сайн дурын холбооны тэргүүн Хасаа, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн мэргэжилтэн Болд болон ХААИС-ийн гадаад хэлний тэнхимийн багш, оюутнууд оролцлоо. Хятад хэлний сайн дурын холбооны тэргүүн Хасаа хэлсэн үгэндээ, Хятад хэлний сургалтад жил бүр 10-20 оюутан хамрагддаг. Суралцагсдаас БНХАУ-ын Засгийн газрын болон ӨМӨЗО-ны тэтгэлэгт хөтөлбөрт цөөнгүй оюутан хамрагдаж байгаа нь энэ сургалтын гол үр дүн гэдгийг онцоллоо. 

Тус өдөрлөгийн хүрээнд цэвэр бичигтэн болон дуу, бүжгийн тэмцээн зохион байгуулан, амжилттай оролцсон оюутнууд урлагийн үзүүлбэр үзүүлж, юу сурч мэдсэнээ танилцуулав.

Мөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Өвөрмонголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан Гадаад харилцааны мэргэжилтэн А.Алтанзул, оюутан солилцоогоор суралцсан Н.Баясгалан нар өөрсдийн туршлага, сургамжаасаа хуваалцлаа.

Энэ үеэр Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга амжилттай суралцсан оюутан н.Нямгэрэлийг Хятадын Баруун Өмнөдын их сургуульд 14 хоног дадлага хийх эрхийн бичгээр шагнав. Оюутан Г.Гэрэлчимэг, Т.Анударь нар Хятад хэлний сургалтаа амжилттай дүүргэн, Шеньяаны ХААИС-ийн нэг жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа билээ. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn