Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн оюутнууд Герман улсад үйлдвэрлэлийн дадлага хийдэг боллоо

ХААИС-ийн оюутнууд Герман улсад үйлдвэрлэлийн дадлага хийдэг боллоо

2017-04-06 17:34:37

ХААИС-ийн оюутнууд Герман улсад үйлдвэрлэлийн дадлага хийдэг боллоо

Герман улсын Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд ХАА-н салбарын мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, өндөр технологи нутагшуулах ажлыг дэмжих зорилгоор ХААИС-ийн зарим мэргэжлийн ангийн оюутны үйлдвэрлэлийн дадлагыг Герман улсад зохион байгуулж эхлээд удаагүй байгаа билээ.

ХБНГУ-ын хөдөө аж ахуйн чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх байгууллага болох Дойла Нийнбург сургалтын төвтэй хамтын ажиллагааны санамж бичгийг ХААИС, 2014 онд байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд 2016 онд эхний 7 оюутан ХБНГУ-д зургаан сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Тэгвэл энэ жил тус хөтөлбөрт 6 оюутан хамрагдаж 2017 оны 4-р сарын 01-ээс эхлэн 6 сарын хугацаатай Герман улсад үйлдвэрлэлийн дадлага хийхээр боллоо

Оюутнууд ХААИС-д Герман хэлний бэлтгэлд хамрагдаж, тодорхой шалгууруудыг хангасны эцэст хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн Герман орныг зорьж, эрчимсэн газар тариалан, фермерийн аж ахуйн орчин үеийн дэвшилтэт техник, технологи дээр ажиллах, суралцах боломж олдож буй нь олзуурхууштай юм.

Эдгээр Герман улсыг зорих гэж буй оюутнуудыг “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн удирдагч Др. Алфред Катер, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Г.Гантулга нар 2017.03.28-ны өдөр хүлээн авч уулзлаа. Г.Гантулга захирал оюутнуудад хандан “Та бүхэн Герман улсад байх хугацаандаа зүтгэл гарган ажиллаж, суралцан, үйлдвэрлэлийн өндөр технологийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн,ирээдүйнхээ өөрсдийн карьерт том алхам хийгээрэй.Та бүхнийг Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахсайн, шилдэг мэргэжилтнүүд болно гэдэгт итгэж байна” гэв.

Энэхүү хөтөлбөр нь цаашид жил бүр үргэлжлэх бөгөөд дараагийн шатны оюутнуудыг Герман хэлний бэлтгэлд хамруулах ажлыг ХААИС-ийн Инновац, Бизнес хөгжлийн төвөөс зохион байгуулж байна.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn