Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС, Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

ХААИС, Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2017-04-06 17:43:19

            Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, Цахилгаан холбооны газрын дарга Ч.Сугархүү, ХАА-н газрын дарга Б. Пүрэвтулга, ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбасайхан нарын хүмүүс өнөөдөр /2017.04.05/ ХААИС-ийн удирдлагатай уулзан хамтран ажиллах гэрээ байгууллаа. 

Уулзалтын эхэнд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга сургуулийнхаа талаар товч танилцуулаад хэлсэн үгэндээ, ХААИС-ийн хэмжээнд өнөөгийн байдлаар 10 гаруй томоохон төсөл хэрэгждэг. Эдгээр төслийн үр дүн энэ хүрээндээ үлдэх биш бодитой ажил хэрэг болоосой хэмээн хүсэж байна. Мөн ХААИС-ийн эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон 600 гаруй инновацийн бүтээгдэхүүн бий. Энэ бол 600 аж ахуй нэгж гэсэн үг юм. Эдгээрээс бүс нутагтаа тохирсон хэд хэдэн брэнд бүтээгдэхүүн гаргах боломжтой” гэдгийг онцлон хэллээ. 

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Манай аймаг ХААИС-тай хамтран ажиллах зайлшгүй шаардлага бий. Энэ оны Аймгийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрт малынхаа үүлдэр угсааг сайжруулах, МААЭШХ-ийн харьяа Булган сум дахь Говийн бүсийн бэлчээрийн салбар хүрээлэнг дэмжин, хамтран ажиллах, ХАА-н гаралтай брэнд бүтээгдэхүүнтэй болох гэх мэт ажил багтсан байгаа. Манай аймагт бүтээгдэхүүн нийлүүлэх маш олон боломж бий. Гэвч тухайн байгууллагын тавьж буй шаардлагыг хангасан бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж чадахгүй байна. Бүтээгдэхүүн нь байгаа хэрнээ хэрэгцээг хангаж чадахгүй байна гэдэг асуудал.

Гэхдээ энэ чиглэлд тодорхой хэмжээгээр анхаарал хандуулж байгаа. Жишээлбэл, ӨМӨЗО-ны Альшаа аймагтай ингэний хуурай сүү, айраг боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Газар тариалангийн хувьд байгаль, газар зүйн онцлогоос хамаарч төдийлөн хөгжөөгүй, зөвхөн хувийн, гэр бүлийн хэрэгцээг хүнсний ногоогоор хангах хэмжээнд байгаа тул цаашид хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарал хандуулж байна. Энэ мэт Газар тариалан, МАА-г хөгжүүлэхэд суурь судалгаа зайлшгүй хэрэгтэй. Иймээс энэ чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх хэрэгцээ шаардлага бий.” гэв.



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn