Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

Шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

2017-04-11 12:23:53

Хөдөө аж ахуйн их сургуулийн 2017 оны "Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал" 4 дүгээр сарын 05-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Эрдэм шинжилгээний бага хурал 3 үе шаттай зохион байгуулагдаж, бүрэлдэхүүний сургууль бүрээс шалгарсан 12 оюутан судалгааныхаа үр дүнгээр нэгдсэн хуралд илтгэл тавьж өрсөлдсөн юм.

Шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр,

Нэгдүгээр байрт: Агроэкологийн сургуулийн Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ IV ангийн оюутан Б. Мөнгөнзаяа, Удирдагч багш: доктор, дэд профессор. Д.Ундармаа; “Шавьжид Эмгэг Үүсгэгч Metarhizium.sp мөөгөнцөрийн нутгийн омгийн судалгааны дүнгээс”сэдэвт бүтээлээрээ;

Хоёрдугаар байрт:  Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамжийн IV ангийн оюутан Д.OюунбаярУдирдагч багш: доктор Д.Баатархүү, магистр М.Анхбаяр“Сендвичэн дээвэртэй байшинг нарны  эрчим хүчээр халаах коллектор хийж, туршсан дүн” сэдэвт бүтээлээрээ;

Гуравдугаар байрт: Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэл зүйн IV ангийн оюутан Д.Цэрэндолгор, Удирдагч багш: доктор Т.Уянгаа, “Рекомбинант генийн экспрешнийг шалгасан дүнгээс” сэдэвт бүтээлээрээ, Дархан-Уул аймаг дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн Цаг уурын инженерийн IV ангийн оюутан Э.Оюумаа, Удирдагч багш: доктор Д.Амаржаргал“Уур амьсгалын өөрчлөлт, хандлага” сэдэвт бүтээлээрээ тус тус шилдэг бүтээлийн эздээр шалгарлаа.

Шилдэг бүтээлийн эздэд ХААИС-ийн захирал доктор, профессор Т.Хэрүүга, ХААИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор, профессор Г.Гантулга, ХААИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал доктор Б.Буянзаяа нар баяр хүргэж өргөмжлөл, мөнгөн шагнал урамшууллыг гардуулан өгч, оюутан залуучуудад цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсэн ерөөв.

"Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал"-ын бүтээлийн эмхтгэлийг эндээс уншина уу.

 

 

 

 



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn