Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” эрдэм шинжилгээний бага хурал болов

“АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” эрдэм шинжилгээний бага хурал болов

2017-05-05 08:56:39

ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимээс Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбоо, Армоно нэгдэл, ШУТИС, Улаан Үдийн Дорнод Сибирийн их сургууль, Урлах эрдэм дээд сургуультай хамтран АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” сэдэвт ОУ-ын оюутны  эрдэм шинжилгээний бага хурлыг /2017.05.04/ зохион байгууллаа.

Оюутнууд өөрсдийн судалгааны үр дүнгээр илтгэл тавьж, харилцан туршлага солилцох, цаашид арьс ширний салбарт өндөр технологи эзэмшсэн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх зорилгоор дээрх эрдэм шинжилгээний бага хурлыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Мөн тус хуралд амжилттай оролцсон оюутнууд арьс ширний үйлдвэрт дадлага хийж, туршлага судлах боломж бүрдэж байгаа аж. Ингэсэнээр сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Хуралд Улаан Үдийн Дорнод Сибирийн их сургуулийн 10 гаруй оюутан багш нарын хамт судалгааны үр дүнгээ танилцууллаа. Мөн энэ үеэр Армоно нэгдэл, ШУТИС, ХААИС, Урлах эрдэм дээд сургуулийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн боллоо.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn