Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Газрын харилцаа-2017” эрдэм шинжилгээний бага хурал болж байна

“Газрын харилцаа-2017” эрдэм шинжилгээний бага хурал болж байна

2017-05-05 13:41:27

ХААИС-ийн Агроэкологийн сургуулиас Барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /ГХГЗЗГ/, Газарзүй геоэкологийн хүрээлэн, Монголын газар зохион байгуулагчдын холбоотой хамтран “Газрын харилцаа-2017” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2017.05.05/ зохион байгуулж байна.

 Хурлыг нээж ШУА-ийн харьяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох хэлсэн үгэндээ, “Аливаа баялагийн анхны эх булаг болох газар нь байгалийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд, хүн төрөлхтөний хөгжил, дэвшилд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Газрын асуудлаар аливаа бодлого боловсруулан хэрэгжүүлэхдээ судалгаан дээр тулгуурлан гаргаасай гэж хүсдэг. Газрын доройтол манай орны төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж байна. Тиймээс энэхүү хурлыг “Газрын харилцааны ажилтны өдөр"-ийг тохиолдуулан санаачлан зохион байгуулж буйд талархаж  байна” гэв.

 Гурав дахь жилдээ болж буй тус эрдэм шинжилгээний бага хуралд ГХГЗЗГ, ХААИС, МУИС, ШУТИС, Дархан-Уул аймаг дахь салбар сургууль,  ШУА-ийн Газар зүй Геоэкологийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл бүхий 70 гаруй судлаач, мэргэжилтэн судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж байна.   

Судлаач Б.Алтанцэцэг “Бэлчээрийн газрын хариуцлагатай засаглалыг сайжруулах боломж” илтгэлдээ “Манай орны бэлчээрийн 65% унаган төрхөө алдсан, 7% эргэж сэргэхгүй доройтсон гэсэн судалгаа байна. Мөн эдийн засгийн тооцоогоор нэг хонь 70080 төгрөгийн өвс иддэг бол, бэлчээр сайжруулахад 76 төгрөг зарцуулж байгаа нь бэлчээрийн үнэлэмж муу байгааг харуулж буй үзүүлэлт гэлээ.

Сонирхуулахад ХААИС 1997 оноос эхлэн газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын үнэлгээ зэрэг мэргэжлээр 1000 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Өдгөө газрын харилцааны салбарт ажиллагсадын 70 орчим хувийг ХААИС-ийн төгсөгчид эзэлдэг байна.

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn