Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган ХААИС-ийн модон бөмбөгийн тамирчдад баяр хүргэлээ

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган ХААИС-ийн модон бөмбөгийн тамирчдад баяр хүргэлээ

2017-05-10 20:57:25

Монголын оюутны спортын  универсиад  IV их наадмаас ХААИС-ийн модон бөмбөгийн баг тамирчид мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд 12 сургуулийн баг, тамирчид өрсөлдсөнөөс ХААИС-ийн баг 8 алт, 4 мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болж, багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан юм.

Амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр /2017.05.10/ ХААИС-ийн удирдлага болон МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган хүндэтгэн хүлээн авч баяр хүргэлээ. Энэ үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга оюутан залууст хандан баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Та бүхэн зөвхөн спортдоо төдийгүй хичээл сурлагадаа шамдан сайн суралцаарай. Аль алиныг нь хослуулж байж л манлайлагч оюутан болно. Мөн модон бөмбөгийн спортоор зөвхөн ХААИС-ийг биш Монгол улсыг тодорхойлох тамирчид гэж ойлгож байгаа. Тиймээс илүү их хичээж, дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцоорой” гэсэн юм.

 МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, “Завшаан тохиож та бүхний баярыг хуваалцан, уулзаж байгаадаа баяртай байна. Аливаа спортод амжилт гаргахад маш их дэмлэг туслалцаа хэрэгтэй байдаг. Энэ амжилтын ард сургууль, хамт олны дэмжлэг, урам байсан нь эргэлзээгүй.

Би 12 настайдаа боксын спортын хаалгаар ааваараа хөтлүүлэн орж байлаа. Анхны тэмцээндээ ялагдчихаад аавынхаа уйлж суухыг харсан тэр үеэс л өөртөө зорилго тавьсан. Нэгдүгээрт, аавыгаа маш их өрөвдсөн, хоёрдугаарт өөрөөсөө ичсэн. Тэр үед би 13 настай байлаа. Яг арван жилийн дараа, 2008 оны 29 дэх олимпийн, 54 кг-ын жинд алтан медаль хүртчихээд баярлан зогсож байхад аавын маань уйлж суусан тэр мөч нүдэнд харагдсан. Тиймээс та бүхэн өөртөө маш том зорилго тавь. Том зорилгод хүрэхэд замд тохиолдсон бэхшээлийг шантралгүй давж чаддаг. Олон зүйл рүү урваж шарвалгүй нэг зүйлдээ тууштай байж, зорилгынхоо төлөө тууштай тэмцээрэй. Магадгүй та бүхний 10 жилийн дараах амжилтын тань баярт би уригдан сууж байхыг хэн мэдлээ. Иймээс хичээгээрэй”. Гэсэн юм.

 ХААИС-ийн хувьд 2011 оноос модон бөмбөгийн тэмцээнд тамирчдаа оролцуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 128 алт, 148 мөнгө, 82 хүрэл медаль, 9 цом хүртсэн амжилт үзүүлж, ОУ-ын хэмжээний мастер 3,  спортын мастер 5, дэд мастер цолтой 12 тамирчинтай болоод байна.


 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn