Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Тэжээл үйлдвэрлэл-зах зээл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Тэжээл үйлдвэрлэл-зах зээл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2017-05-18 15:32:43

ХААИС-ийн дэргэдэх ХАА-н Эдийн засаг, хөгжлийн судалгааны төвөөс санаачлан “Тэжээл үйлдвэрлэл-зах зээл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.05.18/ ХХААХҮЯ, ХААШУА, ХААИС-тай хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн  Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Л.Чой-Иш, ХААШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Бямбаа, ХАА-н Эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирал, академич А.Бакей, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга болон ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны төвийн мэргэжилтнүүд оролцов.

ХААИС-ийн ЭЗБС-ийн профессор, ХААШУА-ийн гишүүн, доктор (ScD) Л.Нямбат “Мал сүргийн тоо, бүтэц: бэлчээр, тэжээл” сэдвээр, МААЭШХ-ийн зөвлөх ажилтан, ХААШУА-ийн гишүүн, доктор, профессор С.Жигжидсүрэн, ХААИС-ийн МААБТС-ийн багш, ХААШУА-ийн гишүүн доктор, профессор Н.Тогтохбаяр нар “Малын тэжээл үйлдвэрлэлийн бодлогын зарим асуудал”, МААЭШХ-ийн дэргэдэх “Арвин ургацын ундраа” гарааны компаний захирал доктор, профессор Д.Алимаа, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхжаргал нар “Таримал тэжээл үйлдвэрлэл, үрийн аж ахуйн зарим асуудал” сэдвээр тус тус  илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Мөн “Нүүдэл тэжээл” ХХК-ний менежер Т.Мөнгөнбагана “Үйлдвэрийн аргаар боловсруулсан тэжээл”  сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn