Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

"Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөгт ХААИС оролцов

"Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөгт ХААИС оролцов

2017-05-27 17:47:48

 

"Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөгийг БСШУСЯ, МИДСК (Монголын их дээд сургуулиуды консорциум)-тай хамтран Сүхбаатарын талбайд /2017.05.26/  зохион байгууллаа.  Өдөрлөгт:

  1.  Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
  2. Боловсролын зээлийн сан /Хаан банк, Голомт банк, Капитрон банк, Хас банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк/
  3. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
  4. Боловсролын үнэлгээний төв
  5. Дээд боловсролын сургалтын байгууллагууд
  6. 1000 инженер төслийн баг
  7. Их, дээд сургуулиуд зэрэг 40 орчим байгууллага оролцож, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Өдөрлөгт ХААИС оролцож, сургалтын үйлчилгээ болон инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулав.


Нээлттэй хаалганы өдөрлөгөөр оролцогч байгууллагууд дээд боловсролын салбарын хөгжил, сургалтын үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх талаар хийж байгаа ажлын үр дүн, ололт амжилтыг таниулах, эрдэмтэн, судлаачид оюутан залуусын судалгаа, инновацийн шилдэг бүтээл, бүтээгдэхүүнийг сурталчилж, иргэдийн асуултад хариулт өгөх, санал, зөвлөгөөг хүлээн авах болон хүүхдийн хөгжлийн сорил авах, боловсролын баримт бичиг нөхөн олгох, боловсролын зээл өгөх, элсэлтийн ерөнхий шалгалтын тест бөглөх, сургалтын тоног төхөөрөмж дээр ажиллах, туршилт хийх, хүүхдийн хоолны амталгаа зэрэг үйлчилгээг үзүүлэв.

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn