Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Доктор Д.Дэлгэржаргал АНУ-ын Висконсины Их Сургуульд зочин судлаачаар ажиллаж байна

Доктор Д.Дэлгэржаргал АНУ-ын Висконсины Их Сургуульд зочин судлаачаар ажиллаж байна

2017-06-02 12:57:24

Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн ахлах багш, доктор Д.Дэлгэржаргал АНУ-ын Висконсины Их Сургуулийн Ой, амьтны экологийн тэнхимд 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 3 сарын хугацаатай зочин судлаачаар ажиллаж байна. Энэ хугацаанд профессор Эрик Кругерийн судалгааны багтай хамтран Улиас моддын өсөлт, экофизиологийн судалгаанд оролцож, модны өсөлтийн 3PG загварын хэрэглээнд суралцаж, шинэ аргазүй эзэмшиж байна.

Энэ хугацаанд доктор Д.Дэлгэржаргал нь “Хот суурингийн Улиас моддын судалгаа” сэдэвт илтгэлийг Ой, амьтны экологийн тэнхимийн оюутнуудад тавьж, ХААИС-ийн Экологийн тэнхимийн оюутнууд болон ШУА-ийн ГГХ-ийн судлаачидтай хамтран Улаанбаатар хот орчмын Улиас моддын өсөлт, хөгжилтийн талаар хийж буй судалгааны үр дүнгээ танилцууллаа.

Висконсины Их Сургуулийн дэргэдэх арборетум нь экологийн нөхөн сэргээлтийг алдарт экологич, ой судлаач Алдо Леополдийн удирдлагаар анхлан амжилттай хийсэн газрын нэг бөгөөд энд нөхөн сэргээлтийн ажилд Дэлгэржаргал багш биечлэн оролцож, нөхөн сэргээлтийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn