Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн ИТС, БНСУ-ын Политехникийн их сургууль /KPU/-тай хамтран биомехатроникийн төсөл хэрэгжүүлнэ

ХААИС-ийн ИТС, БНСУ-ын Политехникийн их сургууль /KPU/-тай хамтран биомехатроникийн төсөл хэрэгжүүлнэ

2017-06-22 16:52:20

ХААИС, БНСУ-ын Политехникийн их сургууль /Korea Polytechnic University/-тай хамтран “Мехатроникийн тэнхим байгуулах замаар, насан туршийн боловсрол олгох тогтолцоо бүрдүүлэх” /The Establishment of Mechatronics Department and Life-long Education/ сэдэвт хамтарсан төслийн саналыг боловсруулж БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албанд хүргүүлсэнээр эхний шатанд тэнцлээ.

Төслийг хэрэгжүүлэх ажлыг нарийвчлан судлах зорилгоор БНСУ-ын Политехникийн их сургуулийн “Их сургууль-үйлдвэрлэлийн түншлэлийн манлайлагчдын төв”-ийн захирал, Мехатроникийн тэнхимийн профессор Myoung-Jin, Chung, Зохион бүтээх тэнхимийн эрхлэгч, профессор Kim Eok, Химийн инженерчлэл, биотехнологийн тэнхимийн профессор Sien-Ho Han нарын бүрэлдэхүүнтэй баг тус их сургуулийн Инженер, технологийн сургуульд дөрөв хоног ажиллаад буцлаа.

Уг төсөл Монгол улсын ХААИС-д дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэнээр жилд 500,0 сая вон буюу нэг тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтаар ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийг түшиглэн Мехатроникийн тэнхим байгуулах, лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, багш, оюутны мехатроникийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх юм. Төслийн хүрээнд ХААИС-ийн Инженер, технологийн сургуульд “Мехатроник-Инженер”-ээр мэргэшүүлэн суралцуулж  жилд 50 хүртэл мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр боловсруулж хамтран ажиллахаар төлөвлөжээ. Ингэснээр төгсөн гарч буй мэргэжилтний мехатроникийн мэргэжлийн ур чадвар дээшилж, улмаар ХАА-н үйлдвэрлэлд ухаалаг системийн хэрэглээг нэмэгдүүлэх, салбарын эрсдэлд өртөмтгий байдлыг багасгах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх боломж бүрдэх юм.

Тус Политехникийн их сургууль нь БНСУ-даа их сургууль-үйлдвэрлэлийн түншлэлийг амжилттай хэрэгжүүлсэн, одоогоор хамгийн олон буюу 3970 компанитай идэвхитэй хамтран ажилладаг. Мөн шилдэг энтрепренер бэлтгэдэг бөгөөд төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшингээрээ БНСУ-даа хамгийн өндөр их сургууль юм. Тус их сургууль нь хэдэн зуун старт ап компаниудыг төрүүлсэн бөгөөд эдгээр компаниудын 67 хувь нь одоо амжилттай бизнес эрхэлж байгаа аж.

            Монгол орны газар зүйн байршил, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцлөөс хамаараад ХАА-н салбарын эрсдэлд өртөмтгий байдал өндөр ба үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг харьцангуй бага байдаг. Эдгээр асуудлыг оновчтой шийдвэрлэхэд үйлдвэрлэлийн автоматжуулалт, электронжуулалт ухаалаг системийг ашиглах хэрэгцээ шаардлага нэн их болж байна.

            Тухайлбал мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлын нэг болох бэлчээрийн нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон бэлчээрийн төлөв байдал, ургамлан нөмрөгийн хэв шинж, өөрчлөлтөд зайн тандан үнэлгээ хийх, зохистой менежментийг боловсруулж цаг алдалгүй хэрэгжүүлэх МАА-н салбарын онцлогт тохируулан бэлчээрийн гарц, малын тэжээлийн нөөц, малын эрүүл мэндийн талаарх мэдээллийг боловсруулах технологи нэвтрүүлэх шаардлага нэн чухал болж байна. Ингэснээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах боломж бүрдэх юм.

            Мөн үүний адил газар тариалангийн салбарт хүнсний ногооны үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэх, хүн амын хүнсний ногооны хангамжийг сайжруулахын тулд хамгаалагдсан хөрсний, ухаалаг тариаланг хөгжүүлэх, тариалангийн дэвшилтэт технологи нутагшуулах асуудал урган гарч байна. Уг асуудлыг шийдвэрлэсэнээр бүрэн автомат ажиллагаатай, ухаалаг байгууламжийг ашиглах замаар импортоор өндөр үнээр худалдан авч байгаа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

 

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn