Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ТЭНХИМ, ШИЛДЭГ БАГШИЙГ ШАЛГАРУУЛНА

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ТЭНХИМ, ШИЛДЭГ БАГШИЙГ ШАЛГАРУУЛНА

2017-09-22 18:16:02

Олон улсын багш нарын баярыг тохиолдуулан ХААИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, хамт олны бүтээлч сэтгэлгээ, идэвхийг өрнүүлэх, профессор багш нарын ажлын үр дүнг үнэлж, урамшуулах зорилгоор сургуулийн шилдэгүүдийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай. 

Энэ удаагийн Олон улсын багш нарын баяр угтсан арга хэмжээний хүрээнд ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудын тэнхим, багш нараас “Оны шилдэг тэнхим”,  “Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш”, “Оны шилдэг судлаач багш”, “Оны шилдэг залуу багш”-ийг шалгаруулж, номинаци тус бүрт 1-3 дугаар байр эзлүүлэхээр болжээ. 

Шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд бүрэлдэхүүний сургуулийн төвшинд, хоёр дахь шатанд ХААИС-ийн хэмжээнд шалгаруулах юм. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ХААИС-ийн “Хатантуул” театрт шилдэг багш нарын ажлын үр дүнгээр үзэсгэлэн гаргаж нийт багш, оюутнуудад сурталчлах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах бол оны шилдэг тэнхим шалгаруулах ажиллагаа 9 дүгээр сарын 26-ны өдөр “Хатантуул” театрын өмнөх талбайд болно. ХААИС-ийн шилдэгүүдийг шалгаруулах энэ удаагийн үйл аижллагаа нийт сургуулийн хэмжээнд шилдэг багш болон тэнхимүүдийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг олон нийтэд хүргэж сурталчлах, нээлттэй хэлбэрээр зохион байгуулах болсноороо онцлог юм. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn