Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“МАЛ ЭМНЭЛЭГ, МАА-Н САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

“МАЛ ЭМНЭЛЭГ, МАА-Н САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2017-10-12 15:15:12

 

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр “Мал эмнэлэг, Мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2014 оноос ХААИС, ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Тус тѳслийн зорилго нь ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн сургалтын агуулга, боловсон хүчнийг сайжруулах, малын эмч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд багш, судлаачдын мэдлэг чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд Хоккайдогийн их сургуулийн хүндэт профессор Үмэмүрагаар ахлуусан төслийн баг ХААИС-тай хамтран ажиллаж байгаа юм.

Мөн төсөл хэрэгжих 5 жилийн хугацаанд 4 тэрбум гаруй төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлж, 50 гаруй багш, судлаач, мэргэжилтнийг  урт, богино хугацаагаар дадлагажуулж, туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.  

Мөн төслийн хүрээнд малын гоц халдварт болон халдваргүй өвчин, байгаль орчны бохирдлоос үүдэлтэй малын өвчлөл, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж буй нөлөөлөл зэрэг томоохон асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор болсон байна. Энэ хүрээнд хэрэгжиж буй судалгааны ажлын үр дүнг нэгтгэн өнөөдөр /2017.10.12/ эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Хуралд Японы Хоккойдагийн их сургуулийн 10 гаруй эрдэмтэн, судлаач, УМЭАЦЛ, Мал эмнэлэг, үржлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг байгууллагын  судлаач,  мэргэжилтнүүд оролцов.

Мөн мал эмнэлгийн бүх байгууллагын төлөөлөл эдгээр судалгаанд оролцсоноор салбарын хамтын ажиллагаа бэхжиж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болно гэж үзэж буйгаа зохион байгуулагчид онцолж байлаа.

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn