Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ПОЛЬШ УЛСАД 10 МАГИСТРАНТЫГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ СУРАЛЦУУЛНА

ПОЛЬШ УЛСАД 10 МАГИСТРАНТЫГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ СУРАЛЦУУЛНА

2017-10-26 12:30:39

Польш улсын элчин сайд ноён  Лабенда Мичал өнөөдөр /2017.10.26/ ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, Агроэкологийн сургуулийн захирал О.Нямсүрэн нартай уулзлаа.

Уулзалтын үеэр ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Польш улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль хооронд өнгөрсөн онд /2016.11.23/ байгуулсан хамтын ажиллагааны гэрээг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.

Дээрх хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд магистрын шатны 10 оюутныг сонгон шалгаруулж, Польш улсад суралцуулах юм. Ирэх оны хоёрдугаар сараас эхлэх тус хөтөлбөрт англи хэлний шаардлага хангасан суралцагчийг бүртгэнэ.  Шалгаруулалтыг онлайнаар хийнэ гэв.

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, хоёр их сургууль цаашлаад хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн биеэр хүрэлцэн ирж, зөвлөмж өгч буйд талархаж буйгаа энэ үеэр илэрхийллээ.

Сонирхуулахад тус улсын Варшавын Хөдөө аж ахуйн их сургуультай (Warsaw University of Life Sciences-SGGW) 2003 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 2009, 2016 онуудад шинэчилсэн. Мөн Erasmus хөтөлбөрийн хүрээнд тус сургуультай оюутан,багш нар харилцан солилцох хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn