Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

2017-11-03 09:45:03

“Хөдөө аж ахуйн эдийн засгийн судалгааны ажлын дунд хугацааны хөтөлбөр”-ийг ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвөөс санаачилан ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуультай хамтран боловсруулж, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр  ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн сайшааж,  2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн чуулганаар хэлэлцэж баталлаа. Хөтөлбөрийг ХААИС-ийн бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгүүдэд хүлээлгэн өгсөн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэх судалгааны ажил нь салбар дундын шинжтэй, хөдөө аж ахуйн чиглэлийн эрдэмтэд судлаачид хамтран хэрэгжүүлэх юм.

 

Хөтөлбөрийн зорилго нь хөдөө аж ахуй, байгаль орчны эдийн засгийн судалгааны ажлын  хамрах цар хүрээг өргөтгөж, чанар, үр дүнг сайжруулах, салбарын хөгжлийн тулгамдсан асуудалд судлаачдын нөөц боломжийг төвлөрүүлэх замаар  судалгааны ажлын үр дүнгээр хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэхэд оршино. 

 

            Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Дунд хугацаанд гүйцэтгэх хөдөө аж ахуй, байгаль орчны эдийн засгийн судалгааны ажлын тэргүүлэх болон үндсэн чиглэлийг шинээр тогтоож хэрэгжүүлэх;
  2. Судлаачдын бүрэлдэхүүний чанарыг сайжруулж, судалгааны арга зүйн түвшинг дээшлүүлэх;
  3. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологийн болон эдийн засгийн судалгааны ажлын уялдаа холбоог хангаж, хөгжлийн тулгамдсан асуудалд судлаачдын оюуны нөөцийг төвлөрүүлэн зохион байгуулах;
  4. Хөдөө аж ахуй, байгаль орчны нийгэм-эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудад дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрийг чиглүүлж, хөгжлийн гарцын талаар бодлогын зөвлөмж боловсруулах.

 

Хөтөлбөр нь 8 жилийн хугацаатай бөгөөд 2 үе шаттай хэрэгжинэ. I үе шат 2018-2021 оныг, II үе шат нь 2022-2025 оныг тус тус хамрана. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд хөдөө аж ахуй, байгаль орчны эдийн засгийн судалгааны хүрээнд хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийг харгалзан судалгааны дараах тэргүүлэх чиглэлийг баримталж ажиллана. Үүнд:

  1. Хөдөө аж ахуйн хөгжлийн байгалийн хүчин зүйлсийн ашиглалт, хамгаалалтын эдийн засаг;
  2. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн үр ашиг;
  3. Хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуйн салбарын нийгмийн хүчин зүйлс.

Хөтөлбөрийг эндээс татаж авна уу.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn