Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ШИНЭ ҮЕ-ХӨДӨӨ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛОВ

“ШИНЭ ҮЕ-ХӨДӨӨ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛОВ

2017-11-20 14:56:46



ХААИС нь үндэсний тэргүүлэх судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгийн залуу багш, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, чанаржуулах, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд залуусын дуу хоолойг хүргэх зорилгоор ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөл, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран “New generation towards agricultural sustainable development” сэдвийн дор жил бүр эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Тус эрдэм шинжилгээний бага хурал 2017.11.16-нд болж, ХАА-н шинжлэх ухааны салбарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, технологи дамжуулалт, сайн туршлага зэрэг асуудлыг хөндсөн судалгааны ажил байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг хангасан 8 судлаач илтгэл хэлэлцүүллээ.

Эдгээрээс шүүгчдийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Батмагнай, хоёрдугаар байранд ХААИС-ийн Дархан хот дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал П.Содгэрэл нар шалгарлаа. Шилдэг судлаачдыг 500 000-1 000 000 төгрөгөөр урамшуулах бөгөөд эрдэм шинжилгээний ажилтны баярын өдөр гардуулах юм.

Тус эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал нь англи хэлээр зохион байгуулагддагаараа онцлог.

ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлөөс 2013 онд зохион байгуулсан “Хөдөө аж ахуй-хөгжлийн гарц” мөн Мал эмнэлгийн хүрээлэнгээс залуу судлаачдын санаачилгаар зохион байгуулсан “Шинэ үе-2013” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг нэгтгэн өргөжүүлж, бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгүүдийн 40 хүртэлх насны багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд “Шинэ үехөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурлыг 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон билээ. 

 

Судлаачдын судалгааны бүтээлийн хураангуйтай ЭНД-ээс танилцана уу.

  1. “Breeding practices of cashmere goat herders in western Mongolia: Current state and possible interventions” Presentor: Dr.Myagmarsuren P
  2. “Correlations between gastrointestinal parasitism and clinical parameters of small ruminants in Mongolia” Presentor: Dr. Lkhagvatseren S
  3. “Anti-inflammatory effect of Ergosterol peroxide in LPS-Stimulated cells”   Presentor:  M.Sc Batmagnai E
  4. “Main pollution source of Ger area: Location and distance of the source” Presentor: Dr. Sodgerel P
  5. “Molecular epidemiological survey of some infectious diseases in Mongolian livestock” Presentor: Dr. Ochirkhuu N
  6. “Proteomic analysis of the effects of salmonella pullorum infection in chicken liver” Presentor: Dr. Urantulkhuur B
  7. “A meta-analysis in influences of arsenic on freshwater fish” Presentor: Dr. Baigal-Amar
  8. “Epidemiology of Brucellosis in Bactrian Camels in Mongolia” Presentor: Dr. Chimedtseren B

 

 

 



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn