Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ИЙН СПОРТ ЗААЛНЫ НЭЭЛТ БОЛОВ

ХААИС-ИЙН СПОРТ ЗААЛНЫ НЭЭЛТ БОЛОВ

2017-11-20 16:44:36

ХААИС-д орчин үеийн шаардлагад нийцсэн спорт заал ашиглалтад орж /2017.11.18/ нээлтээ хийлээ. Мөн энэ үеэр Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан спортын 6 төрөлт тэмцээний шилдэг баг, тамирчдад шагнал гардуулах ёслол болов.

Тус тэмцээний нийлбэр дүнгээр Г.Долингор захиралтай Суурь боловсролын төв нэгдүгээр байранд, Г.Энхбаяр захиралтай Инженер, технологийн сургууль хоёрдугаар байранд, З.Нэргүй захиралтай Дархан-Уул аймаг дахь Агроэкологи, бизнесийн сургууль гуравдугаар байранд тус тус шалгарлаа.

Дашрамд сонирхуулахад, ХААИС нь хичээлийн хоёрдугаар байр барьж байгаа бөгөөд энэ нь спорт заал, мэдээлэл технологи, лаборатори, номын сан гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа юм. Одоогоор спорт заал болон 4 давхар нь ашиглалтад орсон, харин ирэх хичээлийн жилд 9 давхартай хэсгийг нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Мөн Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтаж,  Мал эмнэлгийн хүрээлэнгийн 4 давхар лабораторийн байр нээлтээ хийх бол ирэх жил Мал эмнэлгийн сургууль, БНСУ-ын Чежүгийн үндэсний их сургуультай хамтран Мал эмнэлгийн клиникийг ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn