Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХОС ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

ХОС ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

2017-11-22 16:50:03

ХААИС нь Унгар улсын Дебрецений их сургуультай 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Бизнесийн удирдлагын магистрын зэргийн хос диплом олгох сургалт явуулах гэрээ байгуулсан билээ. Энэхүү гэрээний хүрээнд тус сургалтанд элсэлт авах зорилгоор Дебрецений их сургуулийн профессор Чапо Жолт (Csapo Zsolt) 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09-16 цагийн хооронд ХААИС-ийн ЭЗБС-ийн 301 тоот өрөөнд сонирхсон оюутнуудтай уулзалт хийн, сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд ХААИС болон Дебрецений их сургуульд тус бүр нэг жил суралцан хоёр сургуулийн дипломтой төгсөх боломжтой юм. Иймд сонирхож буй оюутнууд 2017 оны 11 сарын 24-ний 09 цагаас өмнө ЭЗБС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захиралд доорх материалийг бүрдүүлж өгнө үү.

Хаяг: ХААИС ЭЗБС 301 тоот.

Холбоо барих: 99013204, 99119308, 99060801

Үүнд

  1. Тодорхойлолт
  2. Иргэний үнэмлэх
  3. Бакалаврын зэргийн диплом
  4. Дипломын хавсралт
  5. Англи хэлний сертификат

АГРИМБА Хөтөлбөрийн нэгж



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn