Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛОВ

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛОВ

2017-11-22 17:35:17

Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Р.Оросоо, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш Д.Батдорж нарыг "Алтан гадас одон"-гоор шагнасаныг ХААИС-ийн удирдлага өнөөдөр /2017.11.22/ гардуулан өгч баяр хүргэлээ.

Мөн Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Мал эмнэлгийн сургуулийн багш Г.Гэрэлцэцэг, Г.Нямдаваа, Агроэкологийн сургуулийн захирал О.Нямсүрэн, багш Д.Занабаатар, Ж.Оюунгэрэл, Инженер, технологийн сургуулийн багш С.Чинтогтох, Ч.Цэсэндорж, Т.Мөнхтуяа Эдийн засаг бизнесийн сургуулийн захирал Б.Баасансүх нарыг "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан" цол, тэмдэгээр,

Мал эмнэлгийн сургуулийн багш Б.Отгонтөгс, Инженер, технологийн сургуулийн багш Д.Мөнхтуяа нарыг "Боловсролын тэргүүний ажилтан" цол, тэмдэгээр, ЭЗБС-ийн жижүүр Ч.Цэцэгмааг БСШУЯ-ны ЖУУХ БИЧИГ-ээр  тус тус шагнаж, баяр хүргэлээ. 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn