Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХАА-Н УХААНЫ ДОКТОР Д.ЗАНАБААТАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЛДАРЫГ ТЭМДЭГЛЭВ

ХАА-Н УХААНЫ ДОКТОР Д.ЗАНАБААТАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЛДАРЫГ ТЭМДЭГЛЭВ

2017-11-23 17:00:30

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимийн зөвлөх багш, ХАА-н ухааны доктор Д.Занабаатарын Хөдөлмөрийн алдарыг хамт олон нь өнөөдөр /2017.11.23/ тэмдэглэлээ. Түүний ажил, амьдралын ихэнх хугацаа ХААИС гэх их айлтай холбоотой бөгөөд газрын харилцааны мэргэжилтэн бэлтгэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн билээ.

Өнгөрсөн хугацаанд ХААИС-д оруулсан хөдөлмөр бүтээлийг нь үнэлж, ХААИС-ийн ХҮНДЭТ ПРОФЕССОР цол, хэргэмээр шагнасаныг Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга энэ үеэр гардуулан өгч баяр хүргэлээ.

ХААИС 1997-1998 оны хичээлийн жилд Газар зохион байгуулагч инженерийн мэргэжлээр анхны элсэлтээ авч эхэлсэн юм.  Мөн Газар зохион байгуулалт, ургамал хамгааллын тэнхимийг шинээр байгуулж, эрхлэгчээр нь Б.Рагчааг томилсон байдаг.

Тэнхимийн эрхлэгч Б.Рагчаа, Хэнтий аймгаас 2000 оны нэгдүгээр сард тайлангаа тушаахаар ирсэн Д.Занабаатарт үндсэн багшаар ажиллах санал тавьжээ. Ийнхүү Хэнтий аймгийн АДХ-ын Захиргаанд ажлаас нь чөлөөлж ирүүлэхийг хүссэн ХААИС-ийн ректорын бичигтэй буцсан тэрээр 2000 оны 2 дугаар сараас эхлэн ажиллаж, шинээр элсэлтээ авч эхэлсэн тус мэргэжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Тэрээр 2002 онд Газрын тухай багц хуулийг шинэчилэн боловсруулах ажлын хэсэгт орж ажилласаны зэрэгцээ шавь нарын хамт газар зохион байгуулалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх анхны боловсролын улсын стандартыг боловсруулан батлуулжээ.

Мөн “Газар ашиглалтын экологи” сурах бичгийг Д.Түвшинбаяр, З.Маргад-Эрдэнэ нартай хамтран туурвиж, “Газар зохион байгуулалт”, “Газар зохион байгуулалтын эдийн засаг” зэрэг сурах бичгийг орчуулан хэвлүүлсэн нь энэ мэргэжлээр суралцагчдын гол сурах бичиг болсоор байна. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn