Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвтэй Харилцан ойлгоцлын санамж бичиг байгуулав.

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвтэй Харилцан ойлгоцлын санамж бичиг байгуулав.

2018-01-19 16:28:39

Санамж бичгийн зорилго нь “Тогтвортой аялал жуулчлалын обсерватори төв” байгуулах бөгөөд энэхүү төв нь хөдөө аж ахуйн салбарын давуу талтай аялал жуулчлалын боломжийг нийцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг оновчтой хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулж ажиллах чиг үүрэгтэй байна.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO) 1990 оны эхэн үеэс аялал жуулчлалын салбарын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт зориулсан тогтвортой аялал жуулчлалын үзүүлэлтийг тодорхойлсоор ирсэн. Мониторинг, үнэлгээ, удирдлагын мэдээллийн системээр дамжуулан тогтвортой аялал жуулчлалын бодлого, стратеги, төлөвлөгөө, удирдлагын үйл явцыг төлөвлөн хэрэгжүүлэх гол объект болгон Тогтвортой Аялал Жуулчлалын Обсерваторийн Олон улсын Сүлжээг байгуулан ажиллаж байна. Обсерватори төвүүд Мексик, Грек, Хятад зэрэг улс орнуудад 2004 оноос байгуулагдан, тогтвортой аялал жуулчлалын мониторингийн тогтолцоог үндэслэн, үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна. 


Тогтвортой аялал жуулчлалын обсерватори төв байгуулах үндсэн шаардлага нь: “Монгол улсын тогтвортой хөгжил-2030” баримт бичигт аялал жуулчлалын салбарыг хөдөө аж ахуй, уул уурхайн салбартай ижил түвшинд хөгжих шаардлагатай, ач холбогдол бүхий салбар хэмээн томъёолсон бөгөөд аялагч, жуулчдын тоог 2020 онд 1 саяд хүргэхээр төлөвлөсөн. Иймд эдийн засгийн хувьд төдийгүй нийгэм, байгаль орчинд ээлтэй салбарын хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийн үзүүлэлтийг салбарын түвшинд тодорхойлон үнэлж, хөгжлийн бодит үндэслэл бүхий гарцыг  бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргэх, олон улсын аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн сайн туршлагыг төр, хувийн хэвшил, орон нутгийн оролцогч нарт хуваалцах, аялал жуулчлалын институцийн чадавхийг бэхжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллах явдал юм.

Тогтвортой аялал жуулчлалын обсерватори төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг Санамж бичиг байгуулсан талууд дараах байдлаар тодорхойлж, харилцан тохиролцов.
Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр:
- Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын тогтвортой аялал жуулчлалын үзүүлэлтийн арга зүйд суралцах, түгээн дэлгэрүүлэх,
- Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн жил бүрийн мониторингийн тайлан бэлдэж, бүс нутгийн болон олон улсын сүлжээнд хүргүүлэх,
- Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн сайн туршлагыг цуглуулах, танилцуулах 
Хоёр. Мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр:
- Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, богино болон урт хугацааны сургалт зохион байгуулах,
- Тогтвортой аялал жуулчлалын үнэлгээний арга зүйн хүрээнд аялал жуулчлалын салбарын оролцогч талуудыг мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээгээр хангах,
- Аялал жуулчлалын салбарын дээд, дунд түвшний шийдвэр гаргагч нарт тогтвортой хөгжлийн тайлан, үр дүнг танилцуулах, мэдээлэх
Гурав. Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр:
- Аялал жуулчлалын салбар дахь судалгааны ажлуудын үр дүн, мэдээллийг харилцан солилцох зорилгоор хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, уулзалт зохион байгуулах,
- Аялал жуулчлалын салбарын оролцогч талуудыг чадавхжуулах, сонирхолын бүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Тогтвортой хөгжлийг хангах аялал жуулчлалын шинэ, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, хөгжүүлэх чиглэлээр орон нутаг, үндэсний болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn