Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХОВД ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМТЭН БАГШ НАР ТУРШЛАГА СУДАЛЛАА

ХОВД ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМТЭН БАГШ НАР ТУРШЛАГА СУДАЛЛАА

2018-01-25 11:41:36

 

ХААИС-ийн удирдлагууд Ховд их сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөл болох А.Амаржаргал /Химийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор/, Н.Тэгшжаргал /Биологийн тэнхимийн эрхлэгч, Ph.D/, М.Сосорбарам /Математикийн тэнхимийн эрхлэгч/, Д.Саруул /Математикийн тэнхимийн багш, дэд профессор/ нарыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Тухайн уулзалтын гол зорилго нь дотоодын тэргүүлэх их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаанд гарсан шинэчлэлт өөрчлөлт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололт, амжилттай танилцах, тэргүүн туршлагыг хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх явдал байв. Уулзалтын эхэнд ХААИС-ийн Захиргаа эрхэлсэн дэд захирал Ө.Лхагвасүрэн их сургуулийн талаар танилцуулга хийж, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга болон Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа нар илтгэл тавьлаа. Мөн Ховд их сургуулийн Химийн тэнхимийн эрхлэгч А.Амаржаргал өөрийн сургуулийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, багш нар нь сургалт, эрдэм шинжилгээтэй холбоотой асуултууд тавьж, харилцан туршлага судлав.

Уулзалтын төгсгөлд Ховд их сургуулийн зочин багш нар маань Байгаль шинжлэл, биохимийн лаборатори, Геномиксийн лаборатори, ХАА-н бүтээгдэхүүний хяналт, үнэлгээний төв лаборатори зэрэг мэргэжлийн лабораториудыг үзэж сонирхон үйл ажиллагаатай нь танилцлаа.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn