Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

УРИЛГА

УРИЛГА

2018-02-15 14:32:00

 

ХААИС-ИЙН САР ШИНИЙН НЭГДСЭН ЗОЛГОЛТ

ХААИС-ийн хамт олонд сар шинийн мэнд өргөн дэвшүүлж, ирж буй “тайван, нөхөрсөг Шар нохой жил”-дээ
     Элгээрээ энх амгалан,
     Төрлөөрөө түвшин амгалан,
     Юу санасан есөн цагаан хүсэл тань 
Сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Та бүхнийг ХААИС-ийн сар шинийн нэгдсэн золголтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хаана: ХААИС-ийн Хичээлийн Төв байр, Хатан Туул театр
Хэзээ: 2018 оны 02 дугаар сарын 19-ний 10:30 цагт

 

САР ШИНИЙН ЗОЛГОЛТЫН
ХӨТӨЛБӨР



1. Нээлтийн ажиллагаа: ХААИС-ийн захирал Т.Хэрүүга мэндчилгээ дэвшүүлнэ.
2. Бүрэлдэхүүн сургуулиудын урлагын мэндчилгээ
3. ХААИС – Гоёл 2018 үзүүлбэр
4. Тэмцээн наадам: Сээр цохих, Бооцоот 4 бэрх тэмцээн, шагайн морин уралдаан наадам
5. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа
6. Хаалтын ажиллагаа


ХААИС-ИЙН ЗАХИРГАА


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn