Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХЯТАДЫН СОЁЛЫН ӨДӨР 2018

ХЯТАДЫН СОЁЛЫН ӨДӨР 2018

2018-03-24 16:33:44

Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв нь Суурь боловсролын төвийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимтэй хамтран “Хятадын соёлын өдөр 2018” өдөрлөгийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Хатан Туул” театрт зохион байгууллаа.

Тус өдөрлөгт ХААИС-ийн Захиргаа эрхэлсэн дэд захирал Ө.Лхагвасүрэн, Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн гүйцэтгэх захирал н.Хасбагана, мэргэжилтэн н.Хурцбаатар, “Сайн дурын багш нарын холбоо”-ны тэргүүн н.Улаангэрэл болон тус холбооны ажилтнууд оролцов.

Өдөрлөгийг зохион байгуулагчид дуу, шүлэг, эссэ, хайчилбар, ханз бичлэг, сонсож бичих зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж, тэмцээн тус бүрт эхний 3 байр шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ. Тэмцээнд Хятад хэлний хос хөтөлбөрийн 18, бүрэлдэхүүн сургуулиудийн 6 оюутан оролцож Хятад хэлний мэдлэг, авъяас чадвараа сорьцгоолоо.     

   

   

     

     

   

        


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn