Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ТОКИОГИЙН ХААИС-ИЙН ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ XVIII ЧУУЛГА УУЛЗАЛТ

ТОКИОГИЙН ХААИС-ИЙН ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ XVIII ЧУУЛГА УУЛЗАЛТ

2018-04-12 11:15:31

Токиогийн ХААИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын оюутны чуулга уулзалт 2018 оны 09 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд тус их сургууль дээр зохион байгуулагдах гэж байна.

“Students taking actions to increase youth involvement in sustainable agriculture and to close the gap between actors in the food system” сэдэвт тус чуулга уулзалтад ХААИС-ийг төлөөлж оролцох оюутны сонгон шалгаруулалт 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Тус сонгон шалгаруулалтын шүүгчээр ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, Суурь боловсролын төвийн Гадаад хэлний тэнхимийн багш Ч.Баярчимэг, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Болормаа, ИТС-ийн оюутан Э.Уянга нар ажиллав. 

Сонгон шалгаруулалтад нийт 5 оюутан оролцсон бөгөөд АЭС-ийн оюутан Б.Аззаяа, Т.Нарантунгалаг /Дархан-Уул аймгийн Агроэкологи, бизнесийн сургууль/ нар 13.6 оноогоор тэргүүллээ. Б.Аззаяа нь “Зөгийн аж ахуйг хөгжүүлэх, түүний ач холбогдол” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд шүүгчид түүний илтгэх чадвар, асуултанд хариулах чадвар, англи хэлний мэдлэгийг харгалзан үзэж, тус чуулга уулзалтад оролцох эрхийг олголоо. 



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn