Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

"БАГШИЙН ХӨГЖИЛ" ХӨТӨЛБӨР

"БАГШИЙН ХӨГЖИЛ" ХӨТӨЛБӨР

2018-04-13 17:21:55

Өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албанаас “БАГШИЙН ХӨГЖИЛ” хөтөлбөрийн нээлтийг зохион байгууллаа.

Тус нээлтэд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан урилгаар оролцож, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон бусад удирдлагууд, үе үеийн багш нарын төлөөлөл оролцсон байна. 

ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа нь тус хөтөлбөрийг “Багшийн хөгжил хөтөлбөр бол эрдэмтэн багш таны хөгжлийн хөтөлбөр байх болно...Тэмүүлэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, өндөр ёс зүйг эрхэмлэсэн, хариуцлагатай, шинжлэх ухаанч, сурган хүмүүжүүлэгч, манлайлагч, эрдэмтэн багш байхыг уриалан энэхүү хөтөлбөрийг өргөн барьж байна” хэмээн тус номын өмнөх үгэнд онцлон дурджээ. 



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn