Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ИЙН БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН БАГА ХУРАЛ

ХААИС-ИЙН БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН БАГА ХУРАЛ

2018-04-25 12:05:10

Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Зөвлөлөөс ХААИС-ийн бакалаврын оюутны 2018 оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурлыг 2018 оны 04 дүгээр 23-ны өдөр зохион байгууллаа. Тус хуралд бүрэлдэхүүний сургууль тус бүрээс шалгарсан нийт 10 оюутан оролцож илтгэл тавилаа. Үүнээс дараах оюутнууд 1-3 дугаар байруудад шалгарлаа. 

1-р байр: 
Илтгэгч: Б.Оюундарь /АЭС-ийн Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээний IV анги/
Сэдэв: “Ангуучин хачиг фитосейлус персимилис (Рhytoseiulus persimilis)-ийн үржил хөгжил, ангуучлах идэвхийг  судалсан дүн”
Удирдагч багш:  Доктор, дэд профессор Д.Ундармаа 

2-р байр: 
Илтгэгч: П.Хишигдорж, М.Сандийжав /ИТС-ийн Цахилгаан хангамжийн IV анги/
Сэдэв: “Шувуу үргээх тоног төхөөрөмжийн судалгаа” 
Удирдагч багш: Доктор Д.Баатархүү, Магистр Д.Ганболд

3-р байр /2 оюутан/:
Илтгэгч: Ц.Бат-Эрдэнэ /МААБС-ийн Бүтээгдэхүүний хими технологийн IV анги/
Сэдэв: “Хүнсний хаягдал тосноос экологид  ээлтэй бүтээгдэхүүн гарган авах судалгаа” 
Удирдагч багш: Доктор, дэд профессор Г.Энхбаяр, доктор Н.Пагмадулам

Илтгэгч: Ж.Отгончимэг /МААБС-ийн Тэжээл бэлчээр судлалын IV анги/
Сэдэв: “Холимог даршны химийн найрлага шимт чанар”
Удирдагч багш: Доктор Д.Гүрбазар


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn