Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ДЭЛХИЙН ЛАБОРАТОРИЙН АМЬТДЫН ӨДӨРТ

ДЭЛХИЙН ЛАБОРАТОРИЙН АМЬТДЫН ӨДӨРТ

2018-04-25 14:55:22

ХААИС-ийн “Туршилтанд амьтан хэрэглэх ёс зүйн хяналтын зөвлөл” 2018 оны 4-р сарын 24-нд “Дэлхийн лабораторийн амьтдын өдөр”-т зориулсан семинарыг Мал эмнэлгийн хүрээлэнд зохион байгуулав.

Тус семинарын үеэр “Дэлхийн лабораторийн амьтдын өдөр”, “Лабораторийн амьтдыг хамгаалах Монголын нийгэмлэг” ТББ, “Туршилтанд амьтан хэрэглэх ёс зүйн журам”-ын тухай мэдээлэл хийж, оролцогч нартай нээлттэй ярилцлаа.

1979 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 24-нд “Лабораторийн амьтдын өдөр”-ийг Англи  улсын “Амьд амьтад дээр туршилт явуулахын эсрэг холбоо”-ны санаачлагаар тэмдэглэдэг болсон. Анх тэмдэглэсэн “Дэлхийн лабораторийн амьтдын өдөр” нь лабораторийн туршилтаар амьтдыг зовоон тарчлаахыг төгсгөл болгох, аливаа туршилтыг  амьтад хэрэглэдэггүй, эрдэм шинжилгээний шилдэг аргуудаар солих үндсийг бий болгоход чиглэгджээ. 

Шинжлэх ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэх, хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй арга, эм, бэлдмэл боловсруулах, бүтээгдэхүүний үр дүнг бодитоор сорихын тулд төрөл бүрийн мал, амьтад дээр туршилт явуулдаг ч хэрэглэж буй амьтдын тоог цөөрүүлэх, туршилтад амьтад хэрэглэлгүйгээр өөр аргаар орлуулах, цаашлаад амьтад хэрэглэхгүй байхыг зорих боллоо.

Семинарын үеэр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлөөр баталгаажуулсан “Туршилтанд амьтан хэрэглэх ёс зүйн журам”-ыг харъяа сургууль, салбар хүрээлэнгүүдэд хэрхэн мөрдөх талаар “Туршилтанд амьтан хэрэглэх ёс зүйн хяналтын зөвлөл”-ийн гишүүд санал солилцлоо. Судлаачид, мал, амьтан дээр явуулах ямар нэг судалгаа, туршилтуудыг тус зөвлөлөөр хэлэлцүүлэн зөвшөөрөл авсаны дараа ажлаа эхэлж байхаар шийдвэрлэв. Энэхүү ёс зүйн журмыг хэрэгжүүлж эхэлсэнээр туршилтын мал, амьтадтай энэрэнгүй  харьцах, тэдгээрийн тавлаг байдлыг хангах, судалгааны бүтээлүүдийг  үндэсний болон олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлэх ёс зүйн боломж нээгдэж байна.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn