Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

МАЛЧДЫН ЗАЛУУ ХАЛАА: АСУУДАЛ, ШИЙДЭЛ

МАЛЧДЫН ЗАЛУУ ХАЛАА: АСУУДАЛ, ШИЙДЭЛ

2018-05-09 15:03:53

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Хөдөө аж ахуйн эдийн засаг хөгжлийн судалгааны төв, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи хамтран 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Малчдын залуу халаа: асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Тус хуралд ХХААХҮЯ-ны МАА-н бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж болон бусад холбогдох албан тушаалтан, салбарын эрдэмтэн, судлаач, багш, оюутан нарын 60 орчим хүн оролцов.

Хурлыг нээж ХААИС-ийн захирал Т.Хэрүүга үг хэлсэн бөгөөд ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг судалгааны төвийн захирал, академич А.Бакей эхний илтгэлийг тавьлаа. Энэхүү хурлын зорилго нь мал аж ахуйг эрхлэн хөтлөх уламжлалт арга ухаан, технологи, малчдын залуу халааг бэлтгэх асуудлын хүрээнд тулгамдаж буй асуудал, цаашдын хандлагын талаар хэлэлцэхэд оршино. Мөн тус хурлаас гаргах зөвлөмжийг 2018 оны 05 дугаар сарын 17-нд зохион байгуулагдах Малчдын Зөвлөгөөнд хүргүүлэх  юм байна.



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn