Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ЧЕХИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ ХААИС-Д

ЧЕХИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ ХААИС-Д

2018-06-07 10:47:02

“Чехийн хөгжлийн агентлаг”-ийн захирал Pavel Frelich, тус агентлагийн Монгол Улсыг хариуцсан мэргэжилтэн Jana Kacirkova, Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Oldrich Zajicek, тус яамны ажилтан    Ж. Лхагвадулам, "Пипл ин Нийд" ТББ-ын ажилтан, төслийн менежер М.Тамир нар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ХААИС-д зочиллоо. Тэднийг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, МААБС-ийн захирал О.Баатарцогт, тус сургуулийн тэнхимийн эрхлэгч В.Энхчимэг, ЭЗБС-ийн ахлах багш Г.Ганчимэг нар хүлээн авч уулзав.

Тус агентлаг нь энэ удаа БНЧУ болон МУ-ын их сургуулиудын хамтран хэрэгжүүлж байгаа “Мал сүрэг ба зэрлэг амьтдын харилцан үйлчлэлийг судлах" төслийн хэрэгжилтийн явцтай танилцахаар ирсэн бөгөөд талууд цаашид хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Мөн “Чехийн хөгжлийн агентлаг”-ийн МУ-ыг хариуцсан мэргэжилтэн Jana Kacirkova нь тус агентлагийг цаашид ХААИС-тай хамтран хоёр төрлийн хөндлөнгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж болох талаар санал тавьсан байна.



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn