Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ЭРҮҮЛ МОНГОЛ МАЛ-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ӨДӨРЛӨГ БОЛОВ

“ЭРҮҮЛ МОНГОЛ МАЛ-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ӨДӨРЛӨГ БОЛОВ

2018-06-21 16:15:12

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн “Эрүүл монгол мал-Эрүүл монгол хүн” сэдэвт судлаачдын гаргасан инновацийн бүтээгдэхүүний өдөрлөгийг 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр Мал эмнэлгийн хүрээлэнд зохион байгууллаа. Өдөрлөгийн гол зорилго нь мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээл болох 88 нэр төрлийн мал, амьтанд зориулсан эм, бэлдмэл, тэжээлийн нэмэлт, оношлуурыг зах зээлд нэвтрүүлэх, эмийн зохистой хэрэглээг сурталчлах, лабораториудын үйл ажиллагаатай танилцахад чиглэгдсэн юм. Уг арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 30 гаруй малын эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Энэ үеэр зочдын дунд азын сугалаа явуулж, мал эмнэлгийн хүрээлэнгийн инновацийн бүтээгдэхүүнээс бүрдсэн бэлгийн багц, итгэмжлэгдсэн лабораториудад дээж шинжлүүлэх эрхийн бичиг зэрэг урамшууллыг олгосон нь  оролцогч байгууллагууд болон малын эмч нарт  сонирхолтой санагдсан төдийгүй дараа дараагийн арга хэмжээнд оролцох идэвх, урам зориг өглөө гэдгийг онцолж байсан юм.  


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn