Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ЧҮНБҮКИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ МОНГОЛ ОЮУТНЫ ТООГ НЭМНЭ

ЧҮНБҮКИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ МОНГОЛ ОЮУТНЫ ТООГ НЭМНЭ

2018-07-23 12:48:01

ХААИС-тай хамтын ажиллагаатай БНСУ-ын нэр хүндтэй их сургуулиудын нэг бол 62 жилийн түүхт Чүнбүкийн их сургууль билээ. Хөдөө аж ахуйн чиглэлээр анх байгуулагдаж байсан энэ их сургууль өдгөө 23.000 оюутантай, Солонгос улсдаа өндөр эрэмбэтэй сургууль юм. Гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд тус сургуулийн гадаад оюутанд зөвөлгөө өгөх төвийн дарга И Гён Хи болон гадаад оюутнуудыг чиглүүлэгч багш нар ХААИС-д айлчиллаа. Тэд ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Ц.Сүхтулгатай өнгөрсөн баасан гаригт /2018.7.20/ уулзаж цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, оюутан солилцоог нэмэх талаар санал солилцов. Тус сургуульд 1500-гаад гадаад оюутан суралцдагаас 180 гаруй нь монгол оюутан юм. Энэ тоо цаашдаа ч өсөх юм. Мөн тэд оюутнуудынхаа гэр бүлтэй уулзан хүүхдүүд нь хэр суралцаж байгаа, ямар асуудал байгаа талаар ярилцсан байна.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn