Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ДОНГГҮКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

ДОНГГҮКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2018-07-30 09:27:47

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль БНСУ-ын Донггүкийн их сургуультай хамтран ажиллахаар өчигдөр /2018.7.25/ Санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монголын талаас ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар, Агроэкологийн сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Т.Насанжаргал, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Болормаа, БНСУ-ын талаас Донггүкийн их сургуулийн захирал Хан Тэ Шиг, профессор Кан Ху Дуг, төлөвлөлтийн албаны дарга Пак Мёнг Ху, нарийн бичгийн дарга Гу Жэ Сүн нар оролцсон.

Уг санамж бичигт хамтарсан хөдөө аж ахйн чиглэлээр судалгаа хийх, 2+2 хөтөлбөр болон тэтгэлэгт хөтөлбөрт оюутан солилцох, хамтарсан хурал, семинар, симпозиумыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран гүйцэтгэхээр заажээ.

 120 жилийн түүхтэй Донгүкийн их сургууль Солонгосын нийслэл Сөүлийн төв хэсэгт байрладаг. Сөүлд гурван кампус, АНУ-ын Лас Вегас хотод нэг кампустай. Сургууль дотроо таван эмнэлэгтэй. 30 салбар сургууль, 100 гаран тэнхимтэй. 28,000 оюутантай бөгөөд 1300 багш ажилтантай. Нийтдээ 53 улсын 258 сургуультай хамтын ажиллагаатай байдаг. 1500 гаран гадаад оюутантайгаас  35 гаруй нь монгол оюутан сурдаг үндэсний хэмжээний томоохон сургууль билээ. Нийт хичээлийн 20 хувь нь англи хэл дээр ордог. Мөн оюутнуудад өөрийгөө олох сургалтыг буддын шашинтай холбон оруулдаг юм байна. Ингэснээр оюутан өөрөө юунд дур сонирхолтой байна, хичээлдээ хэрхэн шамдах хэрэгтэй зэрэг өөрийнхөө алдагдаад байгаа бие хүн гэдэг тодорхойлолтоо олж авах боломжтой. Тус сургууль зуны болон урт хугацааны сургалтыг явуулдаг. Гарааны бизнес хийх боломжыг бүрдүүлж хөрөнгө оруулалт хийх зэргээр оюутнуудаа дэмжин ажилладаг юм байна.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn