Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА

2018-08-28 15:38:48

БНСУ-ын “Чёонан ДоСол” ротари клубын ерөнхийлөгч Ван Сун Кён,  гишүүн Жин Хюн Жу тэргүүтэй төлөөлөгчид ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Гадаад хамтын ажиллагааны дарга Ц.Сүхтулга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд дарга Г.Гантулга, Мал аж ахуй, Биотехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт,  дэд захирал Д.Гүрбазар нартай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр тэд мал аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж мал аж ахуйн чиглэлээр суралцаж, “Өсвөр үхрийг бордох, тэжээх” судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцож байгаа Зоо инженер технологийн ангийн 4-р курсын оюутан Г.Баттүшиг, Э.Үүрцайх нарт 500 ам.долларын сургалтын тэтгэлэг гардууллаа. 

“Чёонан ДоСол” ротари клуб нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд 19 жил болсон. Чёонан хотод 20 гаран ротари клуб байдагаас чансаагараа хоёрдугаарт бичигддэг юм байна. Уг клуб 95 гишүүнтэй.  Монголын “Хүрээ” ротари клубтэй 14 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа ба жил бүр хандив, тусламжын арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаад ахмадын эмнэлэг барихад хөрөнгө оруулахаар Монголд иржээ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn