Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХҮЛЭМЖИЙН НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА

ХҮЛЭМЖИЙН НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА

2018-09-13 17:16:54

ХААИС болон Агроэкологийн сургуулийн 60 жилийн ой ирэх сард болно. Ойг угтаж хийгдэж байгаа ажлын нэг болох эх орны хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо, цэцэг, жимс, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа өнөөдөр /2018.9.13/ ХААИС-ийн хичээлийн төв байранд дэлгэгдлээ.

Энд хүлэмжийн аж ахуй, эрдэс бордооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Дэвшил”, “Инновект”, “Everyday farm”, “Органик бордоо”, “Газар шим”, “Атрын шим” компаниуд, ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн “Монгол зөгий”, “Dream green service”,  “Өмнөговь аймаг дахь хүлэмжийн аж ахуйн цогцолбор”,  “Модны тарьц, суулгац”, “Баянчандмань дахь мод үржүүлгийн төв”, “Нэг наст болон тасалгааны цэцэг”, “Агропарк ССТ”,Өнжин, Нарт ССТ” төвүүд, оюутны хөгжлийг дэмжсэн “Ландшафт архитектурын урлан” дугуйлан болон өрхийн тариалан эрхлэгч нар оролцлоо.

Үзэсгэлэн худалдааг тус сургуулийн эрдэмтэн багш судлаачид, оюутан залуусын эрдэм шинжилгээний үр дүнг танилцуулж нийтэд хүртээл болгохоос гадна салбартаа амжилттай ажиллаж буй төгсөгчдийнхөө ажлыг сурталчилах зорилгоор зохион байгуулжээ. Үзэсгэлэн маргааш дуусах юм байна.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn