Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ИЙН ОЮУТНУУД ИЗРАЙЛИЙГ ЗОРИЛОО

ХААИС-ИЙН ОЮУТНУУД ИЗРАЙЛИЙГ ЗОРИЛОО

2018-09-27 17:48:24

ХААИС-ийн оюутнууд Израйлийн “Агростадийс” байгууллагын сургалт, үйлдвэрлэлийн интерншип хөтөлбөрт хамрагдан суралцаж, ажиллахаар өнөөдөр Израйль улсыг зорилоо. Тэд 11 сарын хугацаанд орчин цагийн фермийн аж ахуйг эрхлэх ухаанд суралцаж, фермер болохын тулд ямар байдлаар, хэрхэн ажиллах талаарх онолын мэдлэгээ практик дээр дадлагажин суралцах боломжтой юм. 14 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт энэ жил 17 улсын 1600 гаруй хүүхэд дадлага хийх юм байна. Ази тивээс зургаан улс оролцож байгаагийн нэг нь Монгол Улс бөгөөд хамгийн анхны оюутан-дадлагажигчийг ХААИС-иас сонгосон юм.

Монгол Улсад мэргэжилтэй, чадвартай боловсон хүчин бэлтгэх их үйлсийг түүчээлэх анхны дадлагажигч-оюутнууд та бүхэн сайн яваад, их зүйлийг сурч, эх орондоо мэдлэгийнхээ үр шимийг түгээгээрэй хэмээн хүсэж байна.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn