Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ТЕХНИКИЙН ЗУРАГ ЗҮЙ-2018” УЛСЫН IV ОЛИМПИАД БОЛЛОО

“ТЕХНИКИЙН ЗУРАГ ЗҮЙ-2018” УЛСЫН IV ОЛИМПИАД БОЛЛОО

2018-10-23 15:05:13

ХААИС үүсгэн байгуулагдсны 60 жилийн ойг тохиолдуулан Инженер Технологийн Сургууль ТЕХНИКИЙН ЗУРАГ ЗҮЙ-2018” Улсын IV олимпиадыг  2018 оны 10-р сарын 21-нд  зохион байгуулсан.

Олимпиадад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ажил мэргэжлийн дээд сургуулийн 2 багш, 3 оюутан,  Монголын инженер техникийн ажилтан бэлтгэдэг 9 их дээд сургуулийн 11 багийн 58 оюутан оролцов. Энэ удаагийн олимпиад өмнөх жилүүдээс илүү олон сургууль, оюутнуудыг хамруулан хүрээгээ тэлснээрээ онцлог байлаа.

ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн О.Нямжаргал, Л.Мөнхтуяа багштай багийн хамт олон нэгдүгээр байрт шалгарсан бол хоёрдугаар байрт  ХААИС-ийн Агроэкологийн Сургуулийн Ч.Хастунгалаг багшаар удирдуулсан багийн хамт олон, гуравдугаар байрт Төмөр Замын Дээд Сургуулийн О.Наранхишиг, Ц.Хувьзаяа багштай багийн хамт олон, ХААИС-ийн Инженер Технологийн Сургуулийн С.Лхагвасүрэн, Б.Ганбат багшаар удирдуулсан багийн хамт олон шалгарлаа. Мөн  хувийн амжилтаар нэгдүгээр байрт ХААИС-ийн Агроэкологийн Сургуулийн Ландшафт-2 ангийн оюутан О.Цэрэннадмид, хоёрдугаар байрт ШУТИС-ийн Механик Тээврийн Сургуулийн оюутан Г.Нямсайхан, гуравдугаар байрт ШУТИС-ийн Механик Тээврийн Сургуулийн оюутан Б.Бат-Эрдэнэ нар байр эзэлсэн юм.

Энэ үеэр Их, дээд сургуулийн инженерийн чиглэлийн багш нарын "Инженерийн зураг зүйн нийгэмлэг"-ийн тэргүүн Т.Болдбаатар ирж мэндчилгээ дэвшүүлж үйл ажиллагааны хүрээнд багш нарын дунд арга зүйн семинар зохион байгууллаа.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn